Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагт дуусна

Timesmn@gmail.com
2024/05/22

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршлын замыг шинэчилнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар найман байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:- Бага тойруугийн засвар шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 20-ний өдөр эхлүүлсэн. Бэлтгэл ажил болох чулуун хашлага өндөрлөх, инженерийн шугам сүлжээний худгийг тааруулах ажлуудыг замын хөдөлгөөнийг хаалгүйгээр зохион байгуулж хийсэн. Асфальт бетон хучилтын ажлыг зайлшгүй замын хөдөлгөөнийг хааж хийж байна. Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна. Мөн Нарантуул захаас Өгөөмөр зах хүртэлх авто замыг  тавдугаар сарын 23-ны өглөө 06:00 цагт нээнэ. 

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 1 цагийн өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 3 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 4 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 23 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 23 цагийн өмнө
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28