Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Timesmn@gmail.com
2024/05/07

Дэлхийн хүмүүнлэгийн өдөр жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдөр тохиодог.

Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ жил “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс 05 дугаар сарын 08-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулна.

Дэлхий даяар 1948 оноос  эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархал илэрхийлэх өдөр болгон  зохион байгуулдаг юм.

Дашрамд дурдахад Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс “Олон улсын Улаан загалмай, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, “Бадрах Энержи” ХХК, БНСУ-ын Засгийн Газар, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 2023-2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд зудын гамшигт өртсөн 21 аймгийн 10650 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 7,1 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Цаашид “Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Европын холбоо, иргэд,аж ахуйн байгууллагуудын дэмжлэгээр 3000 орчим өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцын тусламж үзүүлж, малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа шилжихэд туслах нөхөн сэргээх чиглэлээр ажиллах юм гэж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана Өчигдөр
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16