Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гавьяат тамирчин Б.Болортуяа: Олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй болголоо

Timesmn@gmail.com
2024/05/01

Яг 10 хоногийн дараа чөлөөт бөхийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Турк улсын Стамбул хотод эхлэх гэж байна.

Миний хувьд 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн учир Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй.

2024 оны 04 сарын 24-ний өдөр МЧБХ-ны УЗ хуралдаж 53кг жинд Б.Хуланг дахин дэлхийн эрхийн тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасанд би маш их сэтгэлээр унасан.

Миний хувьд УАШТ-с хойш 3 сард Турк улсад болсон ОУ-н тэмцээнд 53 кг жинд түрүүлж, хэрэв боломж олдвол Дэлхийн эрх авах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, өөрийгөө бэлдэж байлаа.

Харамсалтай нь миний хүссэнээр болсонгүй. Шийдвэрүүд миний эсрэг гарсан нь надад төдийгүй миний гэр бүл, найз нөхөд, намайг зүрх сэтгэлээсээ үргэлж дэмжиж туслаж байдаг хүн бүрд хүнд туслаа.


Энэ бүхний эцэст би хэд хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна.

1. Шигшээ багийн багш нар тамирчдадаа мэдээллийг маш тодорхой өгдөг байгаасай. Та бүхний гаргасан санал, шийдвэрүүдэд хэрэв би эргэлзэж байсан бол ААШТ-д оролцож түрүүлээд Дэлхийн эрхийн тэмцээндээ хэрүүл тэмцэлгүй явах байлаа. Та бүхэнд итгэсэн нь миний алдаа болчив уу.

2. МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгч ээ! Намайг гэмтэлтэй гэх ташаа мэдээллийг та хаанаас хэнээс сонсов? Дүүгээсээ тодруулалгүйгээр юунд УЗ хурал дээр дэлгэв ээ?
Та бид 2 олимпоос медальтай Монголын чөлөөт бөхийн 2хон эмэгтэй тамирчин шүү дээ.

3.Олимпын наадам өөрөө эв нэгдлийн билэг тэмдэг билээ. Энэ цаг мөч надад хамгаас хүнд байна. Гэсэн хэдий ч би тамирчин хүний ёс зүй, хайртай спортынхоо нэр хүндийг бодож өөрийн хүсэл зорилгыг золиослон нэгэнт гаргасан шийдвэртэй эвлэрч, баг хамт олондоо амжилт хүсэн үлдэе дээ.

Дэлхийн эрхийн тэмцээнд оролцох 7 тамирчиндаа ( 4 эрэгтэй, 3 эмэгтэй )
бүгдэд нь амжилт хүсье. Ялангуяа жингийн өрсөлдөгч Б.Хуландаа эрхээ заавал аваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Чиний төлөө залбирах болно.

Бөхөд хайртай түмэн олон минь одооноос энэ сэдвийг хааж, шүүмжлэл хэрүүл хэлцэлээ зогсоож, тэмцээнд оролцох тамирчдадаа зөвхөн сайныг ерөөж үдэцгээе.

Азийн эрхийн тэмцээнд оролцоод эрх авч чадаагүй бүх тамирчдад боломж байсан шүү. Алдаагаа бусдаас хайхгүй байх нь тамирчдын баримтлах ёстой зарчим юм.

МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнөөдөр надтай уулзахаар болсон. Гэхдээ би уулзалтаас өмнө энэхүү байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Олимп, Дэлхийн ХҮРЭЛ медальт, Гавьяат тамирчин Бат-Очирын БОЛОРТУЯА.
2024.04.29


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 21 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 22 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25