Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Бидний хайртай Барби 65 нас хүрлээ

Timesmn@gmail.com
2024/03/05

Барби хүүхэлдэй нь  1959 оны 3-р сарын 9-ны өдөр мэндэлжээ. Энэ өдөр Барби хүүхэлдэйг анх АНУ-ын Нью-Йорк хотын үзэсгэлэнд олон нийтэд танилцуулан ердөө 3 доллараар худалдаалж байжээ.


Барби нь өдгөө дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй болсон бөгөөд минут тутамд 100 ширхэг барби худалдаалагдаж  байна.

Ruth болон Elliot Handler нар охин Barbara найзуудтайгаа цаасан хүүхэлдэйгээр тоглон хүүхэлдэйг коллежийн оюутан, хөгжин дэмжигч охид болгон төсөөлөн тоглож байв. Охидын тоглож байгааг ажигласан эцэг, эх хоёр хүүхдүүдийг тоглоход илүү хялбар байлгах үүднээс хүүхэлдэй урлахаар эрмэлзэж байв.

1959 оны 3-р сарын 9-ны өдөр Нью-Йорк хотод жил бүр болдог тоглоомын үзэсгэлэнд Ruth болон Elliot Handler нар оролцжээ. Тэнд тэд нэгэн хүүхэлдэйг онцолж харсан нь нялх хүүхдийг биетэй биш насанд хүрсэн хүний биетэй бүтээгдсэн байжээ.

Тэд Швейцарь луу гэр бүлээрээ аялалаар явж байхдаа өнөөнх хүүхэлдэйтэй адил биетэй Германд үйлдвэрлэсэн Lilly хүүхэлдэйнээс нэг загварыг худалдаж авчээ. Тухайн үед тус хүүхэлдэй нь хүүхдэд худалдаалагддагүй зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байжээ. 


Ингээд тэд Барби хүүхэлдэйнийхээ анхны эх загварыг олж аван худалдаалах эрхийг нь авчээ.

Насанд хүрсэн хүний биетэй хүүхэлдэйгээ хүүхдэд зориулан бүтээж өөрийн охин Барбарагийн нэрээр нэрлэн үйлдвэрлэж эхэлжээ. Ийнхүү охидын хайртай тоглоом Барби хүүхэлдэй үүссэн түүхтэй.


Хожим нь 1961 онд тэд Барби хүүхэлдэйний найз залуу бол Кен хүүхэлдэйг зохион бүтээж олон нийтэд танилцуулж байжээ.

1967 онд тэд Francie хэмээх анхны өнгөт арьст Барбиг танилцуулжээ.

Ruth болон Elliot Handler нарын үүсгэн байгуулсан Mattel хүүхдийн тоглоомын үйлдвэр нь Барбинуудаа туранхай, өв тэгш бие хаатай, цэнхэр нүд, шаргал үстэй бүтээж байжээ.

Энэ нь  олон охидыг Барби шиг болох мөрөөдөлд автуулж, Барби шиг байх нь гоо сайхны хэмжүүр мэт ойлголтыг төрүүлж байсан.  Ялангуяа өсвөр насны охид үүнээс болж өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал болон анероксия гэх өвчинд автаж байсан учир олон нийтээс ихээхэн шүүмжлэл авчээ.

Ингээд 2016 онд Барбиг өндөр, нам, өргөн, бүдүүн гээд бүх төрлийн биеийн галбиртайгаар, төрөл бүрийн царайтайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна.

Ийнхүү Барбины хувьсал үргэлжилсээр өнөө цагт ирсэн нь Extra Barbie юм.

Extra Барбины гол онцлог нь тод өнгө этгээд хэв маягийг хослуулсан бөгөөд Барби бүр өөрийн гэсэн давтагдашгүй, өвөрмөц гадаад үзэмжтэйгээр бүтээгджээ.

                                Барбигийн төрсөн өдөрт та бүхнийг урьж байна.

Хаана: Имарт Хан-Уул салбар

Хэзээ: 2024/03/10

Хэдэн цагт: 12:00 -с

https://www.emartmall.mn/bg?catid=87&lvl=2&iscat=true&isref=trueс онлайнаар захиалах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2 цагийн өмнө
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 3 цагийн өмнө
Ван И-гийн айлчлалын эргэн тойронд 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ного… 2026/06/12
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой… 2026/06/12
“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн… 2026/06/10
Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов 2026/06/09
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөө… 2026/06/09
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж б… 2026/06/09
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах… 2026/06/09
“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ 2026/06/08
УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн ирц сайжирч байна 2026/06/05
“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон” 2026/06/05
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан м… 2026/06/04
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… 2026/06/03
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… 2026/06/03
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… 2026/06/03
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … 2026/06/02
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ 2026/06/02
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29