Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ЭМГЭНЭЛ

Timesmn@gmail.com
2024/01/06

ЦЭРЭНПИЛИЙН БАЛХААЖАВ    

(1928-2024)  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын нийгэм-улстөрийн нэрт зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор, соён гэгээрүүлэгч  Цэрэнпилийн Балхаажав 2024 оны нэгдүгээр сарын 04-нд таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.   Түвдэн овогт Цэрэнпилийн Балхаажав 1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баруун туулайт уулын “Үүдэндээ цохиот” гэдэг газар төржээ. 

Тэрбээр 1938-1943 онд Завхан аймгийн бага, дунд сургууль, 1948-1952 онд Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль,  1959-1964 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийг философич, багш мэргэжлээр суралцаж төгссөн. 

Улмаар 1967-1970 онд Москва хотын Нийгмийн Ухааны Академид дэд эрдэмтэн, 1999 онд шинжлэх ухааны доктор-ын зэрэг тус тус хамгаалжээ.   Ц.Балхаажав 1945-1948 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд бичиг үсгийн багш, бага сургуулийн багш, 1952-1955 онд Намын дээд сургуульд багш, 1955-1959, 1964-1967, 1970-1972 онд Монгол Ардын Намын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, хэлтсийн эрхлэгч, 1972-1979 онд намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1979-1981 онд Намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч, 1981-1984 онд Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1984-1990 онд намын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. Өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 1991-2010 онд Хүн судлалын төв, Дорно дахины дээд сургууль, “Сутай” дээд сургуульд судлаач, багш, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.   

Ц.Балхаажав Монгол Ардын Намын XVI Их Хурлаас Намын төв хорооны орлогч гишүүн, XVII, XVIII, XIX Их Хурлуудаас намын Төв хорооны гишүүн,    1973-1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 8, 9, 10, 11 дэх удаагийн чуулганы сонгуулиар депутат, Их Хурлын Залуучуудын болон Гадаад харилцааны байнгын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж явсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.   Ц.Балхаажав олон ном бүтээл туурвиж монголын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн сэтгэгчдийн нэгэн байв. Тэрбээр хүн судлал, Шинжлэх ухаан судлал, Монгол судлал, мал аж ахуй судлалаар нийтдээ 20-иод боть ном, 300 гаруй өгүүлэл  илтгэл бичиж хэвлэн нийтлүүлжээ.   

Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас одон”, хошой “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан юм.   Ц.Балхаажавын эх орон, ард түмнийхээ төлөө чин үнэн сэтгэлээр зүтгэж явсан эрхэм хүндтэй үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тулхтай, хүнлэг зан чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно. 

  У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.ТОГТОХСҮРЭН, Н.ЭНХБОЛД, Б.БАЯРСАЙХАН, Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Д.АМАРБАЯСГАЛАН, Н.ТАМИР, Г.ӨНӨРБАЯР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана Өчигдөр
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16