Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Аравдугаар сард зөрчлийн хэргийн гаралт өсжээ

Timesmn@gmail.com
2023/11/15

Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын байдлаар 364.931 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь есөн сартай харьцуулахад 25.4 хувиар өсжээ.

Нийт зөрчлийн хэргийн 73.9 хувь нь Нийслэлд, 26.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол  Цагдаагийн байгууллага 96 хувийг, Гадаадын иргэн, харьяатын газар 0.2 хувийг, Татварын байгууллага 0.9 хувийг, Онцгой байдлын газар болон Гаалийн байгууллага тус бүр 0.01 хувийг шалгаж, бусад байгууллага 3.5 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 351.446 хүн, 803 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Есдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 27.1 хувиар өсөж, хуулийн этгээд 2.7 хувиар буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.6 хувь нь эрэгтэй, 24.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх сараас 10.4 хувиар өссөн. Үүнээс 2.2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.

Аравдугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 70.9 хувиар, Танхайрах зөрчил 39.7 хувиар, Хулгайлах зөрчил 35.7 хувиар тус тус өссөн бол Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 9.2 хувиар, Хүний биед халдах зөрчил 8.7 хувиар буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана Өчигдөр
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16