Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Та хөдөлмөрийн мөлжлөгт өртөөгүй биз!!!

Timesmn@gmail.com
2023/09/20

Их сургуулийн нэгдүгээр дамжаанд орсон хоёр найз ярилцана.

-Оюутны амьдрал ч сайхан юм аа. Гэхдээ сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээний мөнгө гээд бодох асуудал их байна аа.

-Харин тийм ээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийхгүй бол аав, ээж хоёр хамаг мөнгөө шавхаад зээл хүртэл тавиад сургалтын төлбөр төлчихсөн байдаг. Ажил олж хийхгүй бол тэр хоёрыгоо харахаар л хэцүү санагдаад байх юм.
-Найз нь дээр нэг ажилд орсон юм. Тэгсэн эхний 7 хоног цалингүй дагалдуулна, тэгээд сайн байвал ажилд авна гэсэн. Гэтэл, яасан гээч 7 хоног ажилласан ч чи тэнцэхгүй юм байна гээд ажилд аваагүй шүү дээ. Манай ангийн хоёр ч хүүхэд бас очсон байсан, хоёулаа тэнцээгүй.

-Өө тийм үү, тэгээд долоо хоног ямар ч цалингүй ажилласан хэрэг үү?

-Харин тийм ээ.

Танд ч бас ийм асуудал тулгарсан юм биш биз. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Туршилт нэрийдлээр таныг ажиллуулаад түүндээ тохирсон цалин өгөхгүй байгаа нь таны хөдөлмөрийг мөлжиж байна гэсэн үг юм.

Хөдөлмөрийн тухай хуульд “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ингэхдээ туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл цалин хөлс, шагнал урамшууллыг олгоно” гэж заасан байдаг. Тиймээс, та дадлага, туршлагагүй байсан ч ажил, хөдөлмөр эрхэлсэн л бол түүндээ тохирсон цалин, урамшуулал авах ёстой.

Хүн_Худалдаалах_Гэмт_Хэргээс_Урьдчилан_Сэргийлье

#мэддэг_мэдээлдэг_байя

Эх сурвалж: https://gogo.mn/r/7vj34


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана Өчигдөр
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16