Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Timesmn@gmail.com
2026/06/23

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Монголчуудын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гаднын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор Хүрээ цам-Даншиг наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа, сээр цохих зэрэг тэмцээн зохион байгуулагдана. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Түүнчлэн нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн дэлгэгдэнэ. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болно" гэлээ.

Э.Баяр: “Хүрээ цам-Даншиг наадам” бол зөвхөн шашин, соёлын зан үйл төдий бус Монголын уламжлалыг хадгалсан цогц арга хэмжээ юм

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам Э.Баяр “Гандантэгчэнлин хийд 12 дахь жилдээ нийслэлтэй хамтран энэхүү наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ бол зөвхөн шашин, соёлын зан үйл төдий бус Монголын уламжлалыг хадгалсан цогц арга хэмжээ юм. Гандантэгчэнлин хийдээс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан бэлтгэл хангаад дуусаж байна. Иргэд, сүсэгтэн олон, жуулчдыг өргөнөөр оролцохыг хүсэж байна” гэлээ.

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг

Нийслэлийн “Биеийн тамир, спортын газрын Ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Даншиг наадамд хүчит 256 бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд зохион байгуулагдана. Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулах бөгөөд бөхчүүдийг зургаадугаар сарын 20-26-ны хооронд https://www.devjee.mn/-ээр бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар 160 бөх бүртгүүлсэн. Наадмын эхний өдөр буюу зургаадугаар сарын 27-нд 11:40 минутаас нээлтийн ажиллагаа болж, бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Наадмын хоёр дахь өдөр цам харайх ёслолын дараа үндэсний бөхийн барилдаан дөрвийн даваанаас үргэлжилнэ. Наадмаар замын ачаалал нэмэгддэг тул бөхчүүдийг хувийн зохион байгуулалтаа сайтар ханган цагтаа очихыг хүсье. Өмнө нь үндэсний бөхийн барилдаанд даншгийн цолыг бэлгэдэл болгон олгодог байсныг өнгөрсөн жилээс зогсоосон. Энэ жил МҮБХ-ны дүрмээр зохион байгуулагдаж, төрийн наадмын цолоор эрэмбэлнэ. Бөхчүүд гурвын даваанд ам авна. Түрүүлсэн бөхөд 30 сая төгрөг, үзүүр бөхөд 20 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 14 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд дөрвөн сая төгрөгийн шагналтай. Сур харвааг Хүй долоон худагт Үндэсний сурын талбайд зохион байгуулна. Сур харваачдын бүртгэлийг харвааны нэгдсэн систем https://www.ikhtsets.mn/ -ээр хийж байна. Өнөөдрийн байдлаар 120 орчим харваач бүртгүүлсэн байна. Энэ жил өмнө жилүүдээс бай шагналыг нэмэгдүүлсэн. Уухай шагай харваанд 40 багийн 500 харваач оролцоно гэж тооцон бэлтгэл хангаж байна” гэв. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулна. "Соёл-Эрдэнэ" хамтлаг 1971 онд байгуулагдсан бөгөөд үеийн үеийн уран бүтээлчдийн хамтаар тоглолтоо хийж үзэгчдэдээ хүргэх гэж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 16 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… Өчигдөр
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? Өчигдөр
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18