Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НЗХГ-ын дарга Б.Одбаяр: Бродюрын эвдрэл гаднын нөлөөтэй механик эвдрэл байсан

Timesmn@gmail.com
2024/09/12

Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр нь үүрч эвдэрч байгаа гэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр

Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна ууЯагаад эвдэрсэн юм бэ?

-Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрч үүрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг шалгаж үзэхэд гаднын нөлөөгөөр эвдрэлд орсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бродюр эвдэрсэн учраас бид цагдаагийн байгууллагаар шалгуулж буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.

Авто замын бродюрыг шинэчлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан аваагүй гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?

-2023 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болоод бродюр үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж бродюр нийлүүлэх тоо хэмжээ, зах зээлийн үнэ ханшийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байдаг. Бродюр үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Минжит Булган” ХХК 35 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дээрх компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлэхэд их хэмжээний бродюр худалдах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Бидний зүгээс дээрх компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж дотоодоосоо бродюр авах зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Харамсалтай нь шинэ тоног төхөөрөмжөө угсарч дууссан ч бидний эрэлтийг хангахуйц их хэмжээний бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Тиймээс бид БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч солиод байгаа. 

Авто замын ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийсэн гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Зам засварын ажлын дараалал гэж бий. Авто замыг засварлахдаа асфальт хийж 8 см зузаан хучилт хийдэг. Түүний өмнө бродюр, ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөх шаардлага гардаг. Хучилт хийхээс өмнө ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөөгүй үед засварын дараа таг доошилж хонхойлт үүсдэг. Тиймээс бид хучилтын зузаантай зэрэгцүүлж тагийг өндөрлөдөг. Гэвч энэ ажлыг иргэд олон нийт ойлгохгүй таг нь замаасаа өндөр байна гэж шүүмжилсэн. Бид замаа засах гэж байгаа учраас л тухайн авто замын таг, бродюрыг өндөрлөөд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.

Бас энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан авто замын бүтээн байгуулалтын ажил болоод бродюрын асуудлаар олон нийтийн сүлжээнд янз бүрийн худал мэдээлэл гарч байна. Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авч байхыг хүсье. Авто замын засвар шинэчлэлтэй холбоотой асуудалд бид иргэдэд үргэлж нээлттэй мэдээллийг хүргэж байгаа. Дээрх худал мэдээллүүд ажил гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс та бүхэн мэдээлэлд цензуртэй хандахыг уриалж байна.

“Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр

 Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд бродюр солих нэрээр мөнгө угааж байна гэх мэдээлэл тархсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Манай байгууллага СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Тендерт оролцоход захиалагч талаас нэг ширхэг бродюрын үнийг тогтоож зарласан байдаг учраас бид үнийн саналтай танилцаж тендерт оролцсон. Бидний зүгээс бусад авто замын компанийн нэгэн адил БНХАУ-д үйлдвэрлэдэг чулуун бродюрыг худалдан авч авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын хэлж байгаачлан дотоодын бродюр үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн учраас бид БНХАУ-аас бродюр худалдан авч засварын ажлыг хийж байгаа юм.

Энэ жил анх удаа чулуун бродюрыг ашиглаж байна. Чанарын баталгаа яаж гарах вэ?

-Авто замын шинэчлэлд нэг жилийн баталгаат хугацаа, шинэ зам барихад гурван жилийн чанарын баталгаат хугацаа өгдөг. Бид энэ хугацаанд барьцаа хөрөнгөө байршуулаад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр засаад явдаг.

Яагаад бетон биш чулуун бродюрыг сонгох болов?

-Бетон бродюрыг 3-4 жил ашиглаад дахин сольдог. Цас их орсон үед давс, бодист идэгдээд амархан мууддаг. Гэтэл чулуун бродюрын тухайд бодист идэмхий, уусаж эвдрэхгүй учраас олон жилийн насжилттай. Тэгэхээр бетон бродюрыг олон дахин солих нь эдийн засагт үр өгөөжгүй. Нэг үгээр насжилт өндөртэй учраас л чулуун бродюрыг ашиглаад байгаа юм.

Авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд яагаад заавал бродюрыг зэрэг сольдог юм бэҮүнээс болж мөнгө угаалт явагдлаа гэх иргэдийн хардлага төрж байна?

-Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан.  Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольдог. Нөгөөтээгүүр 4 жил тутам бродюрыг солих, 20-30  жилд нэг удаа бродюр солих хоёрын аль нь ашигтай вэ. Бид эдийн засгийн үр өгөөжөө тооцож л бродюраа удаан эдэлгээтэй чанар сайтайгаар сольж байна шүү дээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2 цагийн өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… Өчигдөр
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26