Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Бодит цалингийн индекс 32.4 хувиар өсөв

Timesmn@gmail.com
2024/07/22

Энэ жил 17 аймгийн 102 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нутаг усаа зорих хүмүүсийн цуваа хөдөө тийш хүлгийн жолоо залж буй. Баяр наадам тэмдэглэх нь сайхан хэдий ч түүнд зарцуулах мөнгөний асуудал хэн хүнийг шаналгана. Д.Дашзэвэг Баянзүрх дүүргийн иргэн. Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Түүний аав, ээж Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Эцэг эхийнхээ нутгийн 100 жилийг зорих бэлтгэлээ өнгөрсөн цагаан сараас хойш базааж эхэлсэн тухайгаа тэрээр ярьж байна. “Би цагаан сарын дараагаас цалингаасаа сар бүр 500 мянган төгрөг хадгалж байсан юм. Аав, ээжийнхээ нутагт элбэг дэлбэг очихсон л гэж бодсон юм. Гэхдээ ингэж хадгалах амар байгаагүй ээ. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн зардал гээд манайх ч ам бүлийнхээ тоогоор зардал ихтэй байдаг юм. Би хөдөө ажилладаг. Цалин гайгүй авч байгаа ч эхнэр ажил хийдэггүй болохоор илүү гаргаж хуримтлал үүсгэж чадахгүй л байна” гэсэн юм. Д.Дашзэвэгийнх сард 4.7 сая төгрөгийн орлоготой. Цахилгаандаа сар бүр 30-40 мянган төгрөг зарцуулдаг бол хүнсэндээ 1.5 – 2 сая төгрөг зарцуулдаг байна. Айлын хашаа түрээсэлж амьдардаг бөгөөд хагас жилээр тооцоог нь хийдэг ажээ. Үүнд сар бүр 150 хагас жилээр нь төлбөрөө төлөхөд 900 мянган төгрөг зарцуулна. Үндсэндээ Д.Дашзэвэгийнх сар бүр тогтмол 2.5 сая төгрөгийг ахуйн хэрэглээ, хоол хүнс, хашааны түрээсэнд  зарцуулдаг ажээ. Хэдийгээр түүнд 2.2 сая төгрөг үлдэх боломжтой боловч төлөвлөөгүй зардал хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд асуудал дуусдаггүй хэмээн ярьж байлаа.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн загсийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, жил бүгрийн эхний улирлын байдлаар.

Тэгвэл статистикчдийн судалгаагаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны эхний улирлын байдлаар 2283.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 452.9 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 48.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны эхний улиралд 2020 оноос  87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар өссөн байна.  Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.7 сая  төгрөг,  зочид  буудал,  байр,  сууц  болон  нийтийн  хоолны  үйлчилгээний  салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна. Бодит цалингийн индексийг салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулж харвал хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалингийн өсөлт хамгийн их  хувьтай  байна. Харин олон  улсын  байгууллага,  суурин  төлөөлөгчийн  үйл  ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

Тэгэхээр өнгөрсөн онуудтай харьцуулахад цалин өссөн үзүүлэлттэй байгаа бол нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улирлын байдлаар нийт 50.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 753.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 924-өөр өсөж, өмнөх улирлаас 861-ээр буурсан бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.6 мянгаар өсөж, өмнөх улирлаас 17.7 мянгаар буурчээ.

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин болон медиан цалин, улирлаар, мянган төгрөгөөр.

Нийгмийн  даатгалын  шимтгэл  төлөлтийн тайланд  хамрагдсан  нийт  даатгуулагчийн 14.9 хувь нь боловсролын салбарынх, 9.6 хувь нь боловсруулах үйл ажиллагааны салбарынх,  6.9 хувь нь тээвэр, агуулахын  үйл  ажиллагааны  салбар,  6.4 хувь  нь  хүний  эрүүл  мэнд,  нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 5.7 хувь нь уул уурхай, олборлолтын салбарынх байгаа юм. Нийгмийн даатгалын  ерөнхий  газрын  нийгмийн  даатгалын  шимтгэл  төлөлтийн  2024 оны эхний улирлын  тайланд  хамрагдсан 753.4 мянган  ажиллагчдын  сарын голч цалин 1798.7 мянган төгрөг байв. Энэ нь өмнөх улирлаас 17.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн ажээ.

Өнгөрсөн сард цагийн болон өдөр өдөрт нь цалинг нь өгдөг ажил эрэлттэй байсан тухай ажил олгогч Ц.Батбаяр ярьж байна. Тэрээр барилгын компаниудтай туслан гүйцэтгэгчээр хамтарч ажиллаад 15 жил болж байгаа аж. “Ажил хийх хүн олдохгүй хэцүү байдаг. Харин энэ жил харьцангүй гайгүй байсан. Учир нь нутгийнхаа 100 жилд явахаар төлөвлөж байгаа учраас цалингаа долоо хоногоор нь авах сонирхол их байсан. Цаашид хүмүүсийг ажиллуулахдаа долоо хоногоор цалинг нь өгч байх нь ажил урагшлахад илүү дөхөм юм байна гэж харсан” гэлээ.

Ямартай ч статистикчдийн өссөн гэж харуулсан үзүүлэлт бодит амьдралд нийцэх бололтой.

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна 1 цагийн өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт з… 21 цагийн өмнө
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХ… Өчигдөр
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ? Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол 2026/11/20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролц… 2026/11/20
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй 2026/11/19
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж ба… 2026/11/18
Ирэх жил 16,000-25,000 айл өрхийг орон сууцанд оруулна 2026/11/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөөд хүлээлгэж өгнө 2026/11/17
#ШУУД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын … 2026/11/17
Төсвийн хуулийн онцлох заалтууд 2026/11/17
Ерөнхий сайд Н.Учрал: 562,000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд 2026/11/16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11