Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Timesmn@gmail.com
2026/06/03

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.

УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.

Ирэх наймдугаар сард Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт "Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.  

Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор э… 1 цагийн өмнө
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 22 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… Өчигдөр
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08