Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГЭЛ

Timesmn@gmail.com
2026/05/29

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш төрийн өмчийг тойрсон алдаа, маргаан, авлигын сүүдэртэй хамт явж ирлээ. Бид 30 жилийн өмнө баталсан хууль эрх зүйн орчноо, хуучин тогтолцоогоо өөрчлөхгүй бол төрийн өмч цоорхой шанагаар урссаар, төрийн өмч олон нийтийнх биш даргын өмч, саалийн “үнээ” байсаар л байна. Нэг даргатай, нэг байгууллагатай ноцолдоод, сенсаци болгонгуут хошуурч шуурснаа тэгсхийгээд мартчихдаг байдал үргэлжилбэл асуудал бахь байдгаараа байсаар л байна. Олон алдаа, олон луйвар, олон зүй зохисгүй үйлдэл, олон гашуун түүх харууллаа. 

Одоо цэг хатгаж, реформ хийх сонголтын цаг ирсэн. Тэгэхээр л сууриасаа эхэлж шинэчлэл хийж, төр өмчөө нүдний цөцгий мэт бүртгэж, хянаж, үр ашгийг дээшлүүлж, ил тод нээлттэй шилэн болгож, хүссэн иргэн хянаад явдаг болгох нь төрд бугласан халдварт өвчнийг илааршуулах эм юм. Төрийн байгууллагууд нь тус тусдаа цахим систем үүсгэж, өөрсдийгөө супер зүйл бүтээсэн мэт пиардах биш нэгдсэн “ШИЛЭН ТОГТОЛЦОО” -той болмоор байна. Улсын бүртгэлийн газар нь, Нийслэл,аймгуудын Өмчийн харилцааны газрууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Газрын харилцаа хариуцдаг байгууллага гээд бүгд системээ нэгтгэж Долоон буудлын Должин эмээ нийтийн өмчийн бүхий л мэдээллийг толгой эргэхгүйгээр ороод үзчихдэг болгож байж нийтийн өмч олон нийтийн соргог хараанаас мултарч дөнгөхгүй болно.

Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх асуудал бол зүгээр нэг хууль засах тухай биш.
Энэ бол Нийтийн өмчийг хэн, хэрхэн, ямар хариуцлагатай удирдах вэ, бүртгэх вэ, хянах вэ, хариуцлага яаж тооцох вэ гээд цогц асуудлыг багтаасан үндэсний хэмжээний реформ юм.Тэгээд ч Өмчийн асуудлыг шийдвэрлэх нь авлигын хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл болно.
Та арай ч үгүй байлгүй гэж бодох байх. Гэвч гайхаш төрүүлэм 3 жишээ л ит татая. Бүгдийг уудлая гэвэл далай мэт арвин болжээ энэ 30 жилийн хугацаанд.
-2026 онд л гэхэд нийслэлийн зөвхөн 3 дүүрэгт гэхэд 30 барилга, үл хөдлөх хөрөнгө шүү дээ, огт бүртгэлгүй, гэрчилгээгүй, хэний өмч нь тодорхойгүй байна. Ийм байхад өмчийн менежментийг сайжруулж, нийтийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх тухай бодох ч хэрэггүй биз дээ.
-Менежментийн хувьчлал нэрээр эмнэлэг, соёл, нийгмийн эрүүл мэнд гээд олон байгууллагыг менежментийг сайжруулна гэж гэрээлчихээд өөрийн болгох “мафи” ажиллагаа явуулсан жишээ олон байна. Тэр байгууллагын алдагдлыг нь төр үүрээд, ашиг буюу “өрмийг” хувийн тал хүртдэг
хэлбэрт оржээ. Нэг өгүүлбэрт багцалж хэлбэл “Эрсдэл нь улсынх, орлого нь хувийнх” болсон гэсэн үг.

-Бүхэл бүтэн төрийн өмчийн обьект хэний эзэмшил нь тодорхойгүй, цаасан дээрх гэрчилгээ харуулдаг ч тэр бүртгэлд байдаггүй, хувь хүмүүс, компаниуд давхар түрээслээд халаасаа түнтийлгэж байгаа кэйс одоо хүртэл байна гэхэд та итгэх үү? Тэгэхээр төр хаана ямар өмч байгаагаа ч бүрэн бүртгээгүй, хянаагүй гэдгийг харуулж буй бодит жишээ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 16 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 19 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07