Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

Timesmn@gmail.com
2023/11/24

Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх талаар нийтийн өргөдлүүд татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байгааг дуулгалаа.

УИХ-ын дарга 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаар захирамж гаргаж, Татварын орчинд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ.

УИХ-ын дарга, Ажлын хэсэг татварын асуудлыг сууриар нь эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Бодит шаардлагад үндэслэсэн иргэдийн өргөдлийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа нь өөрөө ардчилал бөгөөд Ард түмэн “засаглах” эрхээ хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс хуулийн шаардлага хангасан дээрх 3 өргөдлийн талаар Та бид холбогдох журмын дагуу хэлэлцэж, шийдвэр гаргаж, иргэддээ хариуг нь өгөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Мөн парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнэтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсох, оролцоог хангадаг байх явдал гээд, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар “D-өргөдөл” системд 549 иргэн 630 нийтийн өргөдөл санаачилснаас, 111 иргэний 120 нийтийн өргөдөл шаардлага хангасан тул албан ёсоор байршуулаад байгаа юм. Эдгээр өргөдлүүдэд давхардсан тоогоор 518 мянган иргэн гарын үсэг зурж баталгаажуулан санал өгчээ. Эдгээрээс 3 өргөдөл 100.000-аас дээш санал аваад байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 23 цагийн өмнө
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… Өчигдөр
Улстөрчдийн хэн юу хэлэв? Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13