Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд саналаа өгөх боломжтой

Timesmn@gmail.com
2023/10/10

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.10) төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан юм.


D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг зэрэгтэй дэлгэрэнгүй танилцаж болох аж. Мөн Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүд, өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувьтай танилцах боломжтой юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ард иргэдийн мэдэх эрхийг хангаж, парламентын хяналт шалгалтын тогтолцоог шинэчилсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал хяналт шалгалтын түр хороог байгуулах эрх зүйн орчныг бий болгосноор олон асуудал ил тод болж, хөндлөн хяналтын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн босоо хяналт болон  хариуцлагын тогтолцоо гэж байсан бол бид нийт ард иргэд, олон нийтийн хяналт, хариуцлагад тулгуурласан хэвтээ, хөндлөн хяналтын тогтолцоо бий болгож байгаа ач холбогдолтой. Тийм ч учраас D-Parliament цахим системд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 22 цагийн өмнө
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 23 цагийн өмнө
Улстөрчдийн хэн юу хэлэв? Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13