Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

Timesmn@gmail.com
2024/05/07

Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” уралдаан энэ 5 дугаар сарын 11, 12 буюу бямба, ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байна. Тус уралдаан  монгол, сонгомол төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их морьд уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдах тов гарчээ.  


“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Наранбат: Анх удаа монголд холын зайн морин тойруулгын уралдаан болох гэж буй учир бид Олон улсын стандарт, жишгийг нэвтрүүлэхэд онцгой анхаарсан. Жишээлбэл анх удаа маш өндөр нарийвчлалтай зураг авдаг Photo finish камер байршуулж байна. Дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундыг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авна гэсэн үг. Морьдын тохом дээр дугаар байршуулна. Хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг өндөр нарийвчлалтайгаар дэлгэцэнд харуулж, үзэгчид мэдээллийг нь шууд хүлээн авна гэдгийг хэллээ.

 “Hipay Cup 24” уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхдүүд уралдах бөгөөд хамгаалалтын каск малгай, эмээлтэй байна. Уралдаанд оролцох хүүхдүүдэд Монгол даатгалтай хамтарч 60 сая төгрөг хүртэлх нөхөн олговортой даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Мөн уралдах хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах аж.

Уралдааны бай шагнал ч өндөр байх юм. Зохион байгуулагчдын хувьд сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна.  Сонгомол дээд, монгол их морь, монгол соёолон, монгол хязаалан насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэж байгаа бол сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол  шүдлэн насны уралдааныг “EFES CUP” групийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэж байна.

Их морь, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлна. Тодруулбал, зургаан насанд нийтдээ 240 сая төгрөг, 3 приус, 3 Foton ачааны машин бэлэглэх юм байна.  Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулна. Зохион байгуулагчид  нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй юм.

“Монголын морин тойруулгын клуб” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 240 га газар дуудлага худалдаагаар авч, 4.8 км-ын урттай морин тойруулгыг барьж, анхны уралдаанаа эхлүүлэхээр бэлтгэж ажлаа ийнхүү хангаад байна. Одоогоор 5000 үзэгчийн суудал бэлтгэсэн бөгөөд байгальд ээлтэй зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг суурилуулсан. Мөн 20 орчим хоол, зоогийн газар,  кофе шопын худалдаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээтэй байна. Монголчууд анх удаа морин тойруулгын уралдааныг дэргэдээс нь тухлан үзэх боломжтой боллоо.

Монголын анхны холын зайн “Hipay cup 24” морин уралдааныг 5 дугаар сарын 11, 12-нд “Сүлд” телевиз шууд дамжуулна.

  Мөн тус уралдааны урьтач болгон энэ лхагва буюу 5 дугаар сарын 8-нд “UB CUP 24” шүдлэн байдас, үрээний уралдааныг тус морин тойруулга дээр  зохион байгуулахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 8 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 10 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 11 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15