Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа

Timesmn@gmail.com
2024/03/12

2024 он гуравдугаар сарын 11-ний өдөр. Нью-Йорк хот. Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы (CSW68) хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх”  сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа

Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий Чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын агуулга нь 68 дугаар чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын санаачилсан уг тогтоол нь 1982 онд батлагдсанаас хойш хоёр жил тутамд тодотгон батлагддаг түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байгаа юм. 

 Сэдэвт арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх эрхийг хамгаалан чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогдож байна. Олон улсын хэмжээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг бүх хөгжлийн зорилтууд нь хөдөөгийн хөгжил, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго, зорилтуудыг агуулсан бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудаас хөдөө орон нутгийн, ялангуяа нэн ядуу, тусгаарлагдсан охид, эмэгтэйчүүдийн амьдрал, эрүүл аз жаргалтай байдал, дасан зохицох чадварыг сайжруулах олон бодлого, санаачлага гаргаж ирсэн. 

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад төдийгүй дэлхийн нийтийн түвшинд дэгдсэн цар тахал нь улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд томоохон сорилтуудыг бий болгож, улс орон бүр хүчээ дайчилж ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хямрал, хүндрэлийг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”  болон Монгол Улсын Их Хурлаас “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийг батлан хэрэгжүүлж байгааг мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд жендэрийн квотыг 2024 онд 30 хувиар, 2028 онд 40 хувиар хэрэглэх мөн жагсаалтаар орох 48 гишүүн нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар хуульчилсан” талаар онцоллоо.

 

Сэдэвт арга хэмжээний үндсэн илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулав.

Монголчууд бидний өвөг дээдэс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн, нүүдлэн амьдарч ирсэн. Нүүдлийн мал аж ахуй бол Монголчуудын төв азийн хуурай хээр талд зохицон орших шилдэг арга төдийгүй монголын түүх соёлын эх ундарга юм. Цахим мэдээлэл, хиймэл оюун ухаан, өндөр технологийн энэ цаг үед ч монголчууд хотжилттой зэрэгцэн, нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байна. Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байна. 2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

 Монголын улсын хөгжлийн тогтвортой ирээдүй малчидтай, тэр дундаа малчин эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний аж байдал, арга барилыг байнга сайжруулах нь төрийн бодлогын гол асуудал байсаар ирсэн. Гэвч малчин эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, орчин үеийн техник технологи эзэмших талд дутмаг, санхүүгийн орлого нь тогтмол бус, цаашилбал хүний эрхээ бүрэн эдлэх боломж нь хязгаарлагдмал байна. Түүнчлэн нүүдлийн амьдралын хэв маяг, холын зайнаас хамааран малчдын хүүхэд бага боловсрол эзэмшихэд хүндрэл гарч байна.

 Сэдэвт арга хэмжээний хэлэлцүүлгийн хэсгийг Азийн Хөгжлийн Банкны Төвийн Жендэрийн хэлтэс, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газрын дарга Саманта Хунг удирдан чиглүүлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Канад улсын Парламентын гишүүн, Уугуул иргэд болон Хойд Онтариогийн эдийн засгийн хөгжил хариуцсан сайд Патти Хаджу, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Энэтхэг Улс дэх дэд суурин төлөөлөгч Канта СИНГХ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний хорооны ахлах зөвлөх Лю Чинхуа нар улс орныхоо ололт амжилт, туршлагаасаа хуваалцав.

Монгол Улсаас зохион байгуулж буй энэхүү сэдэвт арга хэмжээ нь CSW68-д оролцож буй төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, оролцогчдод өөрсдийн санаачлан батлуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг таниулан сурталчлахын зэрэгцээ энэхүү асуудалд илүү ихээр анхаарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдлыг сайжруулах арга замуудаа уялдуулах, ололт амжилт, туршлагаасаа бусад улс орнуудтай хуваалцаж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжийг олгох юм.

Дэлхийн банкны 2022 онд гаргасан тооцооллоор дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч буй бөгөөд, үүний 80 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг дэлхийн улс орнууд нэн тэргүүнд анхаарч буйг Сэдэвт арга хэмжээнд оролцсон бусад улс орны засгийн газрын төлөөлөгчид онцлохын сацуу иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уг асуудлаар дэмжиж саналаа илэрхийллээ.

 

                                          ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 2025/12/15
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11