Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

О.Номинчимэг: Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн өмч хувьчлалаар оносноосоо алдсан нь их байна

Timesmn@gmail.com
2026/04/22

Төрийн ордонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болж байна. Уг xуулийн төслийг санаачлагч УИX-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрxийллээ.

Тэрбээр “Төр, нийтийн өмч дарга нарт л хамаатай харин иргэдэд хамааралгүй мэт явж иржээ. Хүмүүст ингэж ойлгогдоход хүрсэн алдааг дахин гаргахгүй, хариуцлагатай хууль гаргахын тулд олон нийтэд таниулж, иргэд судлаачдын санаа бодлыг сонсохоор цуврал хэлэлцүүлгүүд хийж байна. Монголчууд бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэлцдэг. Бүгдээрээ хамтдаа ярилцаж, хийгүй хууль гаргах ёстой. 

Одоогийн хуулийн төсөлд өмч хувьчлал гэсэн нэг ч үг байхгүй харин шилжүүлэх гэсэн нэршил байна. Тодорхой компаниудыг хувьчлах, хувь хувьцааг нь хувьд шилжүүлэхээр УИХ-ын тогтоол яригдаж байгаа үед хуулиндаа энэ агуулгаа тусгахгүй бол дахиад толгойгоо барих хэрэг гарна шүү. 

Өнгөрсөн он жилүүдэд хийгдэж ирсэн таван ч удаагийн өмч хувьчлалаар оносноосоо алдсан нь их байна. Хувьчлагдсан томоохон этгээдүүдийн судалгааг харахад ердөө 43.9 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байна. Талаас илүү хувь нь хаачсан бэ. Үр дүнтэй хувьчлал байсан уу, зориулалтын үйл ажиллагаа явуулж чадаагүйн шалтгаан юу вэ. Бодох л асуудал. 

Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах, түрээслэгчдэд давуу эрхээр хувьчлах нэрийн цаана олон завхрал гарчээ. Нийгмийн салбарын хувьчлал буюу соёл, боловсролын байгууллагыг маш хямдаар хувьчилсан. Ард кино театрыг 151 сая төгрөгөөр, Хүүхэд залуучуудын театрыг 215 сая төгрөгөөр хувьчилж байсан. Одоо зориулалтаар нь ашиглаж байгаа юу. Хорь гаруй жилийн дараа СХД-т Хүүхэд залуучуудын театрыг төсвийн мөнгөөр 30 тэрбум төгрөгөөр байгуулсан. Дахиж алдаа гаргаад дараагийн 20-30 жилд дахиж төсвийн мөнгөөр театр барихгүйн тулд өнөөдөр энэ хуулиа сайн гаргах учиртай. 

Сэлбэ, Нарс, Жавхлант, Өлзийт, Янзага, Ундраа, Соёл, Нарлаг гэсэн хүүхдийн 8 зусланг тус бүрийг нь 32-55 сая төгрөгөөр нийтдээ 333 сая төгрөгөөр хувьчилсан байдаг. Зах зээлийн үнээс үлэмж доогуур хувьчилсан тэр газруудын дийлэнх нь хүүхдэд зориулсан үйлчилгээ үзүүлэхгүй, амралтын газрууд болчихсон, орон сууц барьсан, газраа өндөр үнээр зарчихсан ийм л үр дүнтэй байна. Энэ бүхэндээ том дүгнэлт хийж, цаашдаа алдаа гаргах ёсгүй” хэмээсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 13 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01