Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа

Timesmn@gmail.com
2026/04/22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламент-Мажилисийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

“Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэллээ.

Ирэх 10 дугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Казахстаны эмэгтэй гишүүдийг оролцохыг урилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж буй шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэ хуулийн дагуу байгуулагдах хууль тогтоох дээд байгууллага “Курултай”-д амжилт хүслээ.

Казахстан Улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов механик инженер, эдийн засагч мэргэжилтэй. 2022 оноос Мажилисийн даргаар ажиллаж байгаа бөгөөд мөн онд эрх баригч “Аманат” намын даргаар сонгогджээ.

Казахстаны Парламент Сенат /Дээд танхим/, Мажилис /Доод танхим/ гэсэн хоёр танхимтай.

Сенатын танхим 50 гишүүнтэй бөгөөд 40-ийг нь мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, 10 гишүүнийг, үүний 5-ыг Үндэсний Ассамблейгаас Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил бөгөөд 3 жил тутам 50 хувийг нь сонгодог.

Мажилисийг 2022 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 98 суудалтай болгосон. 70 хувийг нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувийг мажоритар системээр жижиг тойргоос сонгодог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

Энэ оны долоодугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэ Үндсэн хуулиар Дээд, Доод танхимыг халж, нэг танхимтай, 145 гишүүнтэй “Курултай” байгуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 13 цагийн өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01