Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хаягдал шилмүүснээс олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна​

Timesmn@gmail.com
2024/01/31

Хими, химийн технологийн хүрээлэн Мод бэлтгэлийн хаягдлаас гарч байгаа нарсны шилмүүсийг боловсруулж, ямарч хаягдалгүйгээр олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Хаягдал шилмүүснээс доорх төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна.

Шилмүүсний нэрлэгнээс Хамар салстыг ариутгах, амьсгалын замын эрхтэн системийг цэвэрлэх, биеэс хорт бодис гадагшуулах, дархлаа сайжруулах эфирийн тос

Тосноос тунаж үлдсэн нэрэгдсэн усыг ашиглан Бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй агаар ариутгагч цацлага

Нэрэгдсэн шилмүүсний ургамлын хандаар олон төрлийн ашигтай био идэвхит бодис агуулах, булчин суллах, арьс зөөллөх, мэдрэлийн ядаргааг арилгах ванны алжаал тайлах бүтээгдэхүүн

Хамгийн сүүлд шилмүүсний үлдэгдэл шааран дээр нь таана, хөмүүл зэрэг ургамлууд нэмээд малын тэжээл гаргаж авчээ.

 Мөн хушны боргоцойн хаягдалаас эфирийн тос гарган авч машины үнэртүүлэгч хийж, цаашид хаягдалгүй технологи нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж байна. Энэхүү үнэртүүлэгчийг эх орныхоо түүхий эдээс өөрсдийн гараар нэрж гарган авсан эфирийн тосыг ашиглан хийж байгаагаараа онцлог юм. Сибирь хуш мод нь зөвхөн Оросын Сибирь, Монголын нутагт ургадаг субэндемик мод бөгөөд шилмүүс, боргоцой, үр (самар) нь олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой. Шилмүүс, боргоцойн эфирийн тосон дах альфа-пинен, борнилацетат, лимонен, абиетатриен зэрэг нэгдлүүд нь модны давирхайлаг, сэнгэнэсэн, анхилуун үнэрийг бий болгохын зэрэгцээ идээт үрэвсэл үүсгэгч бактери, сүрьеэгийн савханцрыг маш бага тунгаар өндөр идэвхтэй устгаж, биед үүссэн стрессийн гормонуудын хэмжээг багасгаснаар дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сэргээдэг нь олон судалгаагаар тогтоогдсон билээ.

Монголчууд хямдхан үнэтэй, синтетик гаралтай үнэртүүлэгчийг маш их хэрэглэж байна. Синтетик үнэр нь маш удаан тогтоцтой, хурц үнэртэй байдаг төдийгүй сүүлийн үед хавдар үүсгэдэг, дотоод шүүрлийн эрхтэн системийг доголдуулдаг гэсэн олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Тиймээс гэр, ажил, албан тасалгаа, машиныхаа орчинд синтетик үнэртүүлэгчээс аль болохоор зайлсхийж, эрүүл мэндээ хамгаалаарай. Монголын эрдэмтэд байгалийн гаралтай, таны эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг 10 гаруй жилийн судалгаа, шинжилгээ,хөгжүүлэлтийн явцад гарган авсан юм.

Хими, химийн технологийн хүрээлэн Шинжлэх ухаан технологийн паркийн 1 давхарт Инновацийн дэлгүүр

https://www.facebook.com/aromon.mongolia





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 21 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… Өчигдөр
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь Өчигдөр
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30