Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Замын хөдөлгөөний цагаан толгой амжилттай боллоо

Timesmn@gmail.com
2023/05/17

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн /2023.05.15/ өдөр амжилттай болж өндөрлөлөө.

 Өдөр бүр зам тээврийн осол гэмтэл удаа дараа бүртгэгдэж, хүүхдүүд гэмтэх, бэртэх цаашлаад амь насаа алдсаар байна. Осол, гэмтэл гэдэг хүний анхаарал сарних төдийд хоромхон зуур үйлдэгддэг зүйл. Үүнээс болж бяцхан зүрх зогсох эрсдэлд орж байдаг. Сүүлийн гурван жилийн дунджаар улсын хэмжээнд 15 хүртэлх насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг. Тиймээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах нь чухал. Энэ утгаараа сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Тэмцээнд оролцогч багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, буухиа, урлагийн тоглолт төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс 197 дугаар цэцэрлэг 145 оноогоор ТЭРГҮҮЛЖ, цом, медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Харин 198 дугаар цэцэрлэг 136 оноогоор дэд байрт, 97 дугаар цэцэрлэг 128 оноогоор гутгаар байрт шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав.Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан баг тамирчид нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэгүүдтэй өрсөлдөх юм. Баг тамирчдад дараагийн шатны тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 17 цагийн өмнө
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 20 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ Өчигдөр
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03