Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ХЭҮК-ын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлнө

Timesmn@gmail.com
2023/11/29

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга  Ж.Хунанг ажлаас нь чөлөөлж байна. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Энэ дагуу түүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс тайлан, судалгаа хийхээс өөрөөр дорвитой ажиллахгүй байгаа талаар УИХ-ын дарга өмнө нь хэдэнтээ шүүмжилж, ажлаа сайжруулах талаар хугацаат үүрэг даалгаврууд өгч байсан. Тэрээр хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд бодит үр дүн хүссэн учраас ийнхүү Комиссын даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж болохоор байна. Ямартай ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ирэх баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэх юм.

Хүний эрхийг хангах хамгаалах асуудалд  энэ удаагийн парламент онцгой анхаарал хандуулж байгаа. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгох гол институтийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул удирдлагыг нь ийнхүү өөрчилж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс даргаасаа гадна зургаан гишүүнтэй. Эдгээрээс УИХ-ын дарга дахин сонголт хийж томилох юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 23 цагийн өмнө
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… Өчигдөр
Улстөрчдийн хэн юу хэлэв? Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13