Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ УИХ, Засгийн газар хамтран татварын реформ хийнэ

Timesmn@gmail.com
2023/11/24

УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс зарлалаа. Өнгөрсөн 30 гаруй жил бид татварын орчноо сайжруулах зорилгоор олон ч туршилт, тохируулга хийж, хуулж нэг үзэж, хүчээр нэг шийдэж, зарим ахиц дэвшлүүд ч гарсан нь үнэн. Гэхдээ татварын харилцаа болоод орчин, тухайлсан зохицуулалтуудыг олон улсын сайн жишигт хүргэж, цогц шинэчлэл хийх шаардлагатай гэж тунхагласаар ирсэн ч бодитой үр дүнгүй шахуу өдийг хүрсэн. Иймдээ ч татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл төдийгөөр биш эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглах шаардлагатайг нийтээрээ шаардах болов.

Тэгвэл, УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах Д-Өргөдөл системд байршиж 100 мянган иргэний дэмжлэг авсан 3 дахь өргөдлийг танилцуулах үеэр татварын реформын эхлэл нь иргэдийн эдгээр санал, санаачлага болохыг  УИХ-ын дарга онцлов. Ялангуяа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудал олон нийтийн анхааралд өртөж, нийгэмд багагүй мэтгэлцээн, хэлэлцүүлгийн сэдэв болсон. Хагархай цонхны онол буюу аливаа шударга бус байдлыг үл тоомсорлох хандлага гаарвал бүгд хохирч үлддэгийн адилаар татварын орчны ирээдүйн эрсдлийг хаах хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсээд байгаа. Иргэд ч үүнтэй санал нэгдэж, татварын шударга зарчмыг хүсч буйгаа уг асуудлаарх нийтийн өргөдлийг идэвхтэйгээр дэмжих замаар илэрхийлсэн үйл явдал гэж хэлж болно. Ямартай ч парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнтэй асуудал болох иргэдийн дуу хоолой, тэмүүллийг сонсож, оролцоог хангахдаа судалгаа тооцоолол, бодит мэдээлэл үндэслэн “зөв” шийдвэр гаргах ёстой. Тэгвэл энэ зөв шийдвэрт суурилан УИХ, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй биз ээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 23 цагийн өмнө
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… Өчигдөр
Улстөрчдийн хэн юу хэлэв? Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13