Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​ Б.Долгор: Арга, билгийн тэнцэлтэй үедээ монголчууд дэлхийг эрхшээж байжээ

Timesmn@gmail.com
2023/11/21

“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн үндэсний зөвлөх, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дарга, гишүүн Б.Долгортой уулзаж ярилцлаа. 

-Монголын парламент анх удаа хоёр төрлийн өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын холбооны дэмжлэгтэйгээр хийх гэж байна. Жендэрийн үндэсний зөвлөхийн хувьд Та энэ үнэлгээний ач холбогдлыг хэрхэн үнэлэх вэ?

- Парламентын өөрийн үнэлгээ өндөр ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна. Учир нь улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоомж жендэрийн мэдрэмжтэй байх эсэхээс тухайн улсынхөгжил, хүний хөгжил _ньхамаардаг. Түлхүүр асуудал учраас парламент өөрийгөө үнэлнэ гэдэг нь их ач холбогдолтой. Цаг нь ч болсон. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдаад 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг судлаад үзэхээр тийм ч сайн биш байгаа. Сайн биш байгаагийн шалтгааныг парламентын жендэрийн мэдрэмжтэй холбож хэлнэ. Яагаад гэвэл парламентаас гаргаж байгаа хууль, бодлогууд жендэрийн мэдрэмжтэй бус байгаагаас амьдралд хэрэгжих нь тааруу байна. Энэ асуудлыг зохицуулсан гол хуулиуд болох Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг дурдаж болно. Хууль, бодлогыг боловсруулж батлахдаа хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн дүн шинжилгээнд үндэслээгүй, нэг үгээр жендэрийн нөлөөллийг тооцоогүйгээс төр засгийн бодлого, арга хэмжээ, үйлчилгээ хүндээ, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй,  амьдралын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд үйлчлэхгүй, үр дүн нь харагдахгүй байна.

-Жендэрийн мэдрэмж гэж юуг хэлээд байна вэ? Мэдрэмжтэй парламент гэдгийг тодорхойлбол?

-Парламентын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай, онцлог хэрэгцээнд бүрэн нийцсэн бодлого, үйл ажиллагаа явуулж байж, нийгэмд тэгш оролцоотой, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдүүлэхийг жендэрийн мэдрэмж гэж хэлж болох юм. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргаад, сан ажиллуулаад, хөрөнгө зарцуулаад байдаг ч иргэдийн хөдөлмөрийн оролцоо буураад байдаг. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нийт хүмүүсийн хөдөлмөрийн оролцоо буурчихсан. Түүний дотор эмэгтэйүүдийн оролцоо тал хувьдаа хүрэхтэй, үгүйтэй болсон байна. Жендэрийн үнэлгээ хийгээд үзэхэд хамрагдсан эмэгтэйчүүд тооны хувьд олон ч зарцуулсан хөрөнгө нь бараг 2 дахин бага байх жишээтэй. Үр дүн ч бага. Жендэрийн мэдрэмжгүй байдлын нэг жишээ гэвэл энэ юм.

Үүнтэй адил Улсын Их Хуралд сууж байгаа гишүүд жендэрийн асуудлыг, үр нөлөөг нь хүлээн зөвшөөрч, түүнийг баталж буй хууль, бодлогодоо ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа эсэх нь жендэрийн мэдрэмжтэй эсэхийг илэрхийлнэ.  Парламентын өөрийн үнэлгээнд ач холбогдол өгөхийн учир үүнд байна. Бас нэг том асуудал нь жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтөд шилжих. Жендэрийн хуульд ч заачихсан, Сангийн яам нэлээд ажиллаж байгаа энэ чиглэлд.   Амьдралд байгаа  асуудлыг бодитой шийдвэрлэхэд төсвөө зарцуулдаг болвол үр дүн гарна.

-Олон Улсын Парламентын холбооноос гаргасан аргачлалын дагуу манай улсын нөхцөлд таарсан үнэлгээний асуулгаар Монголын парламентыг үнэлнэ гэж ойлгож болох уу?

-7 багц асуултын хүрээнд бүхэлд нь үнэлнэ. Хүний эрх, жендэрийн талаарх үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой дотоод бодлого, төлөвлөгөө, холбогдох бусад үйл ажиллагааг хамруулсан нөхцөл байдлын суурь судалгааг парламентын өөрийн үнэлгээний өмнө УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс хийжээ. ОУПХ-ны зүгээс олон улсын зөвлөхүүдээ илгээж, Монгол Улсын парламентын өөрийн үнэлгээний бүхий л үйл явцад манай улсын өнөөгийн бодит нөхцөл байдал, нөөц боломжид нийцүүлэн зөвлөж байгаа юм билээ. Өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж боловсруулж, цаашид УИХ энэ дагууд стратеги баталж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Жендэрийн чиглэлээр та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Үндэсний зөвлөхийн хувьд парламентын жендэрийн үнэлгээний аль хэсэгт түлхүү анхаарч ажиллах вэ?

-20 гаруй жил ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхээс эхлээд холбогджээ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг боловсруулах,  батлуулахад ч гар, бие оролцсон. Асуудал хаана байдаг вэ гэвэл эрх мэдэл төвлөрсөн газарт. Улс төрийн манлайлал, хүсэл зоригоор хэрэгждэг зүйл гэж хэлж болох юм. Парламентыг чухалчлахын учир энд оршдог. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл зориг улстөрчдөд байх аваас хэрэгждэг. Тогтвортой хөгжлийн зорилтын 5 дугаар буюу жендэрийн зорилт, улс төр, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, байгаль орчны бодлого, эрх зүйн орчны жендэрийн асуудал хөндөгдөнө.

Дорнын арга, билгийн ухаан нь жендэр юм. Хүний хөгжлийг зөв залуурдах, ёс зүйтэй, ялгаваргүй, хүнлэг энэрэнгүй хүнийг, нийгмийг хөгжүүлэх нь улс орны зорилт байх учиртай. Гэтэл аргын талыг дөвийлгөн, билгийн талыг орхигдуулж, зөвхөн авах, ухах, ашиглахаа урьтал болгоод, хамгаалах асуудлыг хойш тавьж ирсэн нь байгаль дэлхийдээ сөргөөр нөлөөлж, эргээд хүмүүс өөрсдөө түүнд өртөж байна. Арга, билгийн хос ёсны ухаанаар төр засгаа удирдаж байсан үедээ монголчууд дэлхийг эрхшээж явсан. Их Монгол улс, Чингис хааны талаар олон улсын эрдэмтэд судалж үзээд, түүний амжилтын нууц нь "хоёр эмэгтэй хүнтэй зөвлөлдөж байж шийдээ гаргадаг байсанд" гэж дүгнэсэн зэрэг баримтууд байдаг. Ил хаант улсын Хүлэгү хаанд Ромын пап зочилсон тухай тэмдэглэлд хаан нь хатандаа хэрхэн хүндэтгэлтэй хандаж байсан талаар бичиж үлдээсэн байх жишээтэй. Чингис хаан хүний эрх, жендэрийн өндөр мэдрэмжтэй, шашин шүтэх болон хүний оюун санааны эрх чөлөөг нэн өндөрт тавьдаг байсан тухай баримтуудыг манайхан сайн мэдэх байх. Америкийн парламентын номын санд хадгалагдаж байсан Марко Пологийн тэмдэглэлээс санаа авч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулсан тухай түүх үнэн байх магадлалтай. Тэгэхээр хүний эрх, жендэрийн асуудал монголчуудад их ойр  зүйл юм.

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2023.11.21 /232/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажилл… 18 цагийн өмнө
"Шинэ Хөршийн Санаачилга" ТББ АНУ-ын Конгрессын ордонд гурав дахь жилд… 20 цагийн өмнө
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ? 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ха… 2026/03/13
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ 2026/03/13
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр б… 2026/03/10
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ир… 2026/03/09
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс 2026/03/09
​Менингококкт халдвар 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа 2026/03/06
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна 2026/03/06
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна 2026/03/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/04
Intl community should take a clearer and firmer stand in opposing law … 2026/03/04
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй 2026/03/04
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусла… 2026/03/03