Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Timesmn@gmail.com
2023/10/13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Монгол, Францын хооронд энэ онд Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалыг харилцан хийж байгаа нь хоёр улсын онцгой эрхт түншлэлийг бататгах, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж, стратегийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгааг талууд онцлов.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны энэ оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Монгол, Францын хамтарсан тунхаглалд тусгагдсан зорилтууд, ялангуяа хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, гамшгийн менежмент, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаа Төрийн тэргүүн нар нотоллоо.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын чухлыг онцолж, эдгээр чиглэлээрх хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүн гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон францын ард түмэнд “Парис – 2024” зуны олимпын 33 дугаар наадмыг зохион байгуулахад нь амжилт хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 22 цагийн өмнө
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 23 цагийн өмнө
Улстөрчдийн хэн юу хэлэв? Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13