Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор зааглан, нэг удаад хамгийн ихдээ 50,000 төгрөгийн шатахуун олгож эхэлснээр ШТС-уудын өдрийн ачааллыг 2 дахин буурч байна. Ингэснээр дараагийн шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд ШТС-уудын савны нөөц тасалдахгүй байх боломж эхний ээлжинд бүрдэж байна.
Өнөөдөр (2026.08.05) 2160 тонн АИ-92 автобензин буулаа