Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Timesmn@gmail.com
2026/07/30

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган долдугаар сарын 19–29-нд БНСУ-ын Пусан хотноо болсон. Чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: -Хүннүгийн эзэнт гүрний талаар зуун жилийн турш судлан шинжилж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан билээ.

 

Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн: -Хүннүгийн эзэнт гүрэн бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хамгийн анхны төр улсын язгууртнуудын цогцолбор дурсгалыг цогцоор нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ. Энэхүү хосгүй, гайхалтай өвийг олон улсын түвшинд сурталчлан таниулах, хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Түүхч, академич, шинжлэх ухааны доктор С.Чулуун:  -Хүннүгийн язгууртны булш, оршуулгын дурсгалт газрыг олон жил хийсэн нарийн судалгааны үр дүнд Дэлхийн өвийн хорооны судлаачдын шалгуур үзүүлэлтийг давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Одоогийн байдлаар 25 мянга орчим Хүннүгийн үеийн булш, оршуулгын дурсгал бүртгэгдсэн ба үүнээс арван дурсгалт газраас 2000 жилийн өмнөх Хүннүгийн язгууртны булш, оршуулгын дурсгал олдсон.  

 

 

 “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд:  •Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уул,

•Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт байрлах Гол мод-1,

•Архангай аймгийн Өндөр-Улаан суманд орших Гол мод-2,

•Хэнтий аймгийн Баян-Адрага сум орших Дуурлиг нарс,

•Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгор, 

•Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо гэсэн зургаан дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан. Энэхүү бүртгэгдсэн зургаан дурсгалт газарт хоёр мянга орчим Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйлийг бүрэн төлөөлж чадхуйц дурсгалууд багтсан.

Монгол Улс ЮНЕСКО-ийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц"-д 1990 онд нэгдэн орсон. Түүнээс хойш соёлын ангиллаар 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2023 онд Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал, байгалийн ангиллаар 2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Монгол дагуурын ландшафтыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад тус тус бүртгүүлжээ.

М.Түшиг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27