Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

Timesmn@gmail.com
2026/07/29

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр /2026.07.29/  хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ. 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг  Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад 150 гаруй сурагчид сайн дурын ажилтнаар ажилласан бөгөөд эдгээр сурагчдыг “COP17” бага хуралд мөн сайн дурын ажилтнаар ажиллахыг урилаа.

MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан хэлэхдээ, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай буйгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсныг тодотгов. 

MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн гэлээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04