Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Timesmn@gmail.com
2026/07/29

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар "Сэлбэ" орон сууцжуулах төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.  Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна. 

Төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 машин, механизмтай ажиллаж байна. Дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалтад долоон ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгарчээ. Бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаагаараа онцлогтой. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай байна. 2027 онд төслийн орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төслийн талбайд ажиллах үеэрээ борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулахыг албаныханд үүрэг болголоо. Ингэхдээ ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглахыг даалгав. Мөн эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжинэ гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээний энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх юм. Мөн нийт 58.11 га талбайд ногоон байгууламж байгуулна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай болно” гэв.

"Сэлбэ" орон сууцжуулах төсөлд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор барилгын салбарын орчин үеийн дэвшилтэт материал, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04