Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

Timesmn@gmail.com
2026/07/24

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т шинэчлэн гаргадаг. Энэхүү мэдээллийг нь АТГ жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд ил болгодог билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарын шинэчилсэн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулъя.

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аялал жуулчлалын Илт Хан компани

 •Нийтийн нэг орон сууцтай, зуслангийн нэг байшинтай

•Harley Davidson, Mercedes Benz GLE 400, Lexus 570 маркийн машинтай

•100 сая төгрөгийн үнэт зүйлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь  561 сая төгрөг

•Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-д хувь эзэмшдэг

•Зээлгүй, авлагагүй

 УИХ-ын дарга С.Бямбацогт Ремикон, Хар тарвагатай, Билэг Инвест зэрэг найман компанитай•3.6 тэрбумаар үнэлэгдэх, нийтийн гурван орон сууцтай, нэг авто зогсоолтой

•281 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь 876 сая төгрөг

•10.3 тэрбум төгрөгийн авлагатай

•Тээврийн хэрэгсэлгүй

•Силикат ХК, Агротехимпекс ХК, АПУ ХК, Эрдэнэс таван толгой ХК, Агротехимпекс ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Зоос Гоёл ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Ремикон ХК, Хар тарвагатай ХК, Билэг Инвест ХХК-д хувь эзэмшдэг

•Зээлгүй

 Ерөнхий сайд Н.Учрал Грийн Ланд, Массив трейд, Рояал Академи ХХК-д хувь эзэмшдэг

 

•4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай, зуслангийн хоёр байшинтай, үйлчилгээний зориулалттай нэг барилгатай, хоёр авто зогсоолтой

•Нийт 953 саяар үнэлэгдэх Nissan Tiida, Li Auto Ideal, Lexus 570, Mercedes Benz G 500 маркийн машинтай

•20 адуутай

•85 сая төгрөгийн үнэт зүйлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь 2.7 тэрбум төгрөг

•234 сая төгрөгийн авлагатай

•Эрдэнэс таван толгой ХК, Грийн Ланд групп ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Массив трейд ХХК, Рояал Академи ХХК-д хувь эзэмшдэг

•150 саяар үнэлэгдэх 0.07га хэмжээтэй газартай гэж мэдүүлжээ. 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04