Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГ МОНГОЛ, АМЕРИК, УНГАР ЖҮЖИГЧИД ХАМТРАН БҮТЭЭЛЭЭ

Timesmn@gmail.com
2026/05/05

Дэлхийн талыг эзэлсэн их хаадын түүхээрээ Монголчууд бид бахархаж омогшдог. Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал, байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны киног Унгарын нэрт найруулагч, түүхч Питэр Шоош олны хүртээл болголоо.

Монгол, Англи, Унгар, Австрали дөрвөн улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн "1242 Өрнөдийн босгон дээр” киноны гол дүр буюу Бат хааны дүрд МУСТА жүжигчин Ч.Болд тоглосон бол хааны итгэлт зайрангийн дүрд Ц.Цэрэнболд, ханхүү буюу хаан Гүегийн дүрд П.Баттөр, ханхүүгийн шадар туслахад Б.Барслхагва, Бүрид М.Баярбат, Монголын үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Б.Солонго нар тус тус бүтээсэн байна.
Монголын талаас нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд каскадёрын баг, дизайнер, нүүр хувиргагч, түүхийн зөвлөх, бөөгийн зөвлөх, зохион байгуулагчийн баг, Ш.Цогтхүү ахлагчтай “Хан Монгол” циркийн морин тоглогчдын баг, ОУ-ын чанартай 10 гаруй кинонд оролцсон туршлагатай М.Наранбаатар ахлагчтай МОНГОЛ СТАНТ орлон тоглогчдын баг бүрэлдэхүүнтэй оролцжээ.
"1242 Өрнөдийн босгон дээр" кинонд АНУ-ын талаас Холливудын нэрт жүжигчин Эрик Робертс тоглосон нь киноны чансааг тодорхойлж байгаа юм.
Эрик Робертс бол алдарт “Хөөрхөн хүүхэн” буюу Жульяа Робэртсийн төрсөн ах юм.
Мөн Холливудын нэрт жүжигчин Рэй Стивенсон тоглосон бөгөөд киноныхоо нээлтийг үзэж амжилгүй зуурдаар таалал төгссөн харамсалтай үйл явдал болжээ. Монгол хааны тухай түүхэн кино бол түүний сүүлчийн дүрээ мөнхөлсөн уран бүтээл юм.
"1242 Өрнөдийн босгон дээр" киноны уран бүтээлчдээс дурдвал Унгарын канон, анхны даяанч Гэгээн Даулын одонг үндэслэгч Эстергомын Еусевийн дүрд Жереми Жонс, командлагч саймон цайзын ахмадын дүрд Нейл Стюк, Сикардиусын дүрд Дэвид Шофилд, Нгарын Бела 4-р хааны дүрд Ласло Матрей, ахмад загалмайтны дүрд Майкл Айронсайд, Бат хааны татвар Үүлэнгийн дүрд Женевьева Флоренс, эстергом цайзын унгар цэрэг Баксогийн дүрд Там Уильямс, Кумсан алуурчин Кангарын дүрд Андрас Стохл, кусан цэргийн тэргүүн Чикашын дүрд Фарид Элуарди, цайзын хамгаалагч дайчин Грегорийн дүрд Ласло Жолт зэрэг жүжигчид тоглож, Монгол хааны түүхийг дэлгэцнээ бүтээлцжээ.
“1241 Өрнөдийн босгон дээр” киноны Монгол талын продюсероор Монголсат нэтворкс ХХК ажилласан бөгөөд энэ сарын нэгний өдрөөс эхлэн MOTV.mn OTT –оор гарч эхлэн Монгол үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна.
Мөн ирэх 07 дугаар сарын 01 -ээс БНСУ-ын бүх стреаминг платформуудаар, 08.15-аас Казакстан, Киргизстан , Узбекстан улсуудын бүх кино театруудаар гарах юм байна.
ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭГНЭСЭН ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЧ ХҮҮ БАТ ХААНЫ ТУХАЙ “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР”ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНОГОО
MOTV.mn OTT -ЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салба… 1 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 2 цагийн өмнө
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна 3 цагийн өмнө
“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ” 2026/05/08
Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1% татвар төлнө 2026/05/07
Бага насны хүүхдийг хүчирхийлж, гадаад улсад оргон зайлсан этгээдийг а… 2026/05/07
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг … 2026/05/07
"1242 Өрнөдийн босгон дээр" киноны зураг авалт Унгар улсад 3 сарын тур… 2026/05/06
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна 2026/05/06
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн… 2026/05/06
146 үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлсөнд иргэд, бизнес эрхлэгчид таат… 2026/05/06
“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуул… 2026/05/06
БАТ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” ТҮ… 2026/05/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээм… 2026/05/05
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг… 2026/05/05
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан … 2026/05/04
​ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийл… 2026/05/04
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам бари… 2026/05/04
Ц.Болдбаатар: Өөрийн ертөнцөд жаргаж явна 2026/05/01