Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна

Timesmn@gmail.com
2026/03/06

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийсэн цэргийн ажиллагааны талаар Конгрессийн гишүүдэд албан бичгээр тайлбар хүргүүлжээ. Тэрээр асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломж хайсан ч Ираны нөхцөл байдал эцэстээ тулсан учир цэргийн арга хэмжээ авсан хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр цаашдын өрнөл болон хэр хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа зэргийг одоо нарийн хэлэх боломжгүй гэдгийг ч онцолжээ. АНУ-ын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн цэргийн ажиллагаа явуулах эрх мэдлийг хязгаарлах “дайны эрх мэдлийн тогтоол”-ыг ойрын үед хэлэлцэхээр зэхэж байгаа учир хууль тогтоогчид үүсээд байгаа нөхцөл байдлын бодит мэдээллийг авах, мөн ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг нягтлах, нууцын зэрэглэлтэй зарим асуудал Конгресс болон Сенатын гишүүдэд ирээгүй зэргийг анхааруулжээ.

Д.Трамп Конгрессийн Сенатын түр дарга Чак Грасслид илгээсэн захидалдаа “Иран цөмийн зэвсэг эзэмших, ашиглах боломжийг эрэлхийлсээр байгаа” хэмээн онцолж, тус улсын баллистик болон бусад төрлийн зэвсгийн аюул АНУ-ын цэрэг, худалдааны хөлөг онгоц, энгийн иргэд болон холбоотон орнуудын хүчний эсрэг шууд аюул заналхийлж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Харин Ардчилсан намын хууль тогтоогчид болон зарим Бүгд Найрамдах намын гишүүд Конгрессийн зөвшөөрөлгүйгээр цохилт өгсөн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтрүүлсэн байж болзошгүй хэмээн эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэдний олонх нь Трампын Иранд цаашид цэргийн ажиллагаа явуулах боломжийг хязгаарлах санаачилгыг дэмжиж байгаа юм.

Ерөнхийлөгч албан ёсоор дайн зарлалгүйгээр цэргийн ажиллагаа эхлүүлэх эрх мэдэлтэй ч хуульд зааснаар 48 цагийн дотор Конгресст мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ хуулийн дагуу мягмар гарагт Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон бусад албан тушаалтнууд Конгрессийн зарим гишүүдэд мэдээлэл өгчээ. өгчээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон Төрийн нарийн бичгийн дарга хоёр намын удирдагчдаас бүрдсэн “наймын бүлэг”-т мэдээлэл өгсөн болохыг  онцолсон байна.

Гэвч зарим сенаторууд танилцуулгын дараа ч мөргөлдөөн хэр удаан үргэлжлэх, ямар зорилготой талаар тодорхой мэдээлэл аваагүй хэвээр байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Коннектикат мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Крис Мёрфи “Энэ бол маш ноцтой асуудал. АНУ-ын Сенат цэргийн хүч хэрэглэх зөвшөөрлийн талаар хэлэлцүүлэг явуулах ёстой” гэжээ.

Сенат лхагва гарагт дайны эрх мэдлийн тогтоолоор санал хураах төлөвтэй байгаа бөгөөд санал хураалт багагүй өрсөлдөөнтэй байх магадлалтай байна. Ардчилсан намын ихэнх гишүүд уг тогтоолыг дэмжих төлөвтэй бол зарим Бүгд Найрамдах намын гишүүд хэрхэн санал өгөхийг таамаглахад бэрх байгаа. Төлөөлөгчдийн танхимд уг асуудлаар санал хураалт пүрэв гарагт болох төлөвтэй байна.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 8 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 11 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07