Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

А. Амартүвшинд дайх хэдэн үг

Timesmn@gmail.com
2026/03/03

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин эрчүүддээ хандан  удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар эхнэрдээ, хайртай охиндоо, амраг бүсгүйдээ хоёр хоноод үхчихдэг, ямааны идэш  цэцэг  бэлэглэж байхаар тэднийгээ хөтлөж очоод  вакцинд хамруулаарай гэж уриалжээ. Гэтэл цахим хуудсаар хотын орлогч гэж мэдрэмжгүй, мангар, донгио гээд баахан  зүхсэн пост битүү. Гэвч үнэндээ “ ҮНЭН ҮГ СОНСОХОД ХАТУУ Ч АМЬДРАЛД ТУСТАЙ” гэдэг. 

Өнөөдөр хараалгаж  гоочлуулж байлаа ч 10 жилийн дараа хавдараар өвдөх олон  эмэгтэйчүүдийг аюулаас аврахын тулд зоригтой  дуугарсанд нь харин ч  алга ташмаар байна. Түр  зуурын нэр хүндээ бодоод улстөрчид олон нийтэд таалагдах үг хэлэх “эмгэг”- т автаад байгаа үед овоо залуу байна ш дээ гэж хэлмээр санагдсан юм.  

Өнөөдөр Монголд бодитоор ямар нөхцөл байдал нүүрлэчихээд байна гэдгийг эргэн нэг сануулая. Тодруулбал, Нүцгэн үнэнийг  хэлье л дээ.

Монгол Улс хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2025 оны байдлаар манай улсад элэгний хавдарын өвчлөл нэгдүгээрт, хоёрдугаарт ходоод, гуравдугаарт умайн хүзүүний хавдар эрэмбэлэгдсэн байна.

Та боддоо. Монгол Улсын хэмжээнд өдөр болгон 20 хүн хавдартай гэсэн онош сонсч байна. Нийт хүн амын 55 хувь буюу 1.6 сая иргэн нийслэл хот Улаанбаатарт амьдарч байгаа. Гэтэл өдөр болгон нийслэлийн 12-13 хүн үхэх, сэхэхийг үл таах хавдар туссан гэдэг онош сонсч бие, сэтгэлээрээ  шаналж байхад ХОТ хэмээх их “айлын” эрүүл мэнд,  нийгмийн бодлого хариуцаж байгаа дарга дуугүй амаа таглаад  урьдчилан сэргийлэх ажил огт хийхгүй бол харин зүхэх ёстойм биш үү.

Харин ч  нийслэлийн хэмжээнд 11 настай хүүхдүүдийн (Зөвхөн охид ч  биш хөвгүүдийг бас   хамруулна) умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг эрчимжүүлэхээ зарлаж уриалга гаргалаа гэж уурлах хэрэг байна уу. Үгийн өө-г биш үнэнийг олж харвал буруутгах шалтгаан үгүй юм.  

Та энэ тоон статистикийг харвал монгол хүмүүс ямар хайнга юм бэ гэж уулга алдана. Яагаад гэвэл, 11 настай охид хөвгүүдийг бүгдийг нь  вакцинд хамруулая гэж уриалж, үнэ төлбөргүй хийгээд өгье гээд байхад 2024 онд 40 мянган хүүхдээс ердөө 8 мянга нь л хамрагджээ.  2025 онд  вакцинжуулалтын  ажиллагааг эрчимжүүлж байж 19 мянган гаруй хүүхдийг нийслэлд  вакцинжуулсан байдаг  юм байна.

Тиймээс хотын захиргаанаас 2026 онд 90 хувьд хүргэхээр зорьж,  таны үр хүүхдийг чимээгүй гэтэх аюулаас хамгаалах гэж байгаа юм шүү дээ, уг нь. Нэмээд эрчүүддээ хандаад хэлэхэд, та нар минь  хайрлаж нандигнадаг охин үрээ, хайртыгаа, ханийгаа эрсдэлээс  сэргийлж, халуун дулаан үг хэлж тэврээд мартаар  вакцинд нь хамруулж яагаад болохгүй гэж. Товлолт вакцинаас хоцорсон, эсвэл мэдээлэл аваагүйгээсээ болоод ойлгоогүй, хайнга байдлаасаа болоод таг мартсан ч байж мэднэ. Та өрх гэрийн тэргүүн, өмөг түшиг шүү дээ.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь папиллома вирус байдаг. Тиймээс энэ хавдраас сэргийлэх арга нь уг вирусийн эсрэг дархлаажуулалт. Хүний папиллома вирусын эсрэг товлолт дархлаажуулалтыг 11 настай охид, хөвгүүд хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой гэж үздэг байна. Умайн хүзүүний хавдраар хүн эндэхгүй байх боломжтой ч Монголд   хавдар туссан хүмүүсийн 50 хувь нь нас барж байгаа нь дэндүү  харамсалтай. Дэлхийн 140 орчим оронд энэ төрлийн хавдраас сэргийлэх товлолын вакцин хийдэг.  Охидод төдийгүй хөвгүүдэд хүртэл тарьж ирээдүйгээ хамгаалж байна. Яагаад гэвэл эрэгтэй хүүхдүүд бас вирусын халдвар тээдэг ажээ. Олон улсад өвчлөл бараг 0 хувьтай болоод байхад Монголд эсрэгээрээ нэмэгдэж, бүүр тэргүүлэх зэргийн 3 хавдарын нэг болчихлоо шүү дээ эцэг эхчүүдээ.  

Эрчүүдээ танд бас  энэ вирус хамаагүй зүйл биш та тээвэрлэгч төдийгүй түгээж байгаа гэдгээ бүү мартаарай!!!

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25