Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлуудтай танилцлаа

Timesmn@gmail.com
2025/09/23

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, барилга байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нэг жилийн дараа Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. COP17 бага хурал нь 2015 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас агуулга, цар хүрээний хувьд хэд дахин том арга хэмжээ. Дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим төлөөлөгч ирнэ. COP17 бага хурал нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлж, тус бүс нутгуудад хөрөнгө босгох, бодлогын санаачилга танилцуулж, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. Үүнээс гадна 5000 хүн нэг дор хуралдах конвейшн центрийг НҮБ-ын стандартад нийцүүлэн барих шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөх хурлуудыг дандаа эдийн засгийн өндөр чадавхтай улсууд зохион байгуулж байсан. Бидний хувьд их том сорилт. Бид НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Бид 3.2 км цэвэр, бохир усны шугам тавих ёстой. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай байна. Зураг төсөл наймдугаар сарын 15-нд бэлэн болж, бид ажилдаа орсон. Бохирын шугам 80 хувьтай, цэврийн шугам 60 гаруй хувьтай байна. 14 хоногийн дотор багтаан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бороо орж байгаагаас шалтгаалж ажил зогсох тохиолдол гарч байна. Бид дэд бүтцийн ажлыг 11 дүгээр сарын 1 гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх ёстой. Ажил хугацаанаасаа өмнө дуусах төлөвтэй байна. Барьж байгаа шугам мөн өргөх насос станцтай. Өргөх насос станцын сууриудыг тавьсан, суурилуулахад бэлэн болсон байна. Мөн дараа жилийн хавар услагааны системийг хийнэ” гэв.

Авто замын бүтээн байгуулалтын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “450 автомашины зогсоол, дөрвөн километр авто замын ажил хийнэ. Мөн гольфийн замын ажил бий. Үүний хүрээнд 363 метр куб газар шорооны ажил хийж гүйцэтгэнэ. Өчигдрийн байдлаар 224 метр куб газар шорооны ажил хийсэн буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх жилээс цементээр бэхчүүлсэн буталсан чулуун суурь дэвсэнэ. 2026 оны 4 дүгээр сард хучилтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав “Шинэ зуун айл худалдааны төвийн чанх урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хоёрдугаар ээлжийн төлөвлөлтийн 22-28 га талбайд нийт тохижилт хийгдэнэ. Үндсэн байгууламжийн гадна ногоон байгууламж байгуулах юм. Энэ арга хэмжээний дараа цэцэрлэгт хүрээлэнг суурь дэд бүтэц төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх боломжтой болно.  Мөн энэ талбайд улс, хотын хэмжээний арга хэмжээнүүдийг хийх дэд бүтэц давхар шийдэгдэх давуу талтай юм” гэлээ.

Байгууламжийн зохион байгуулалтын талаар COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “НҮБ-ын хүлээн авагч орны хэлэлцээрийн дагуу, олон улсын жишигт нийцсэн угсардаг түр байгууламж барина. Тус байгууламж нь дараах бүтэцтэй байна. Үүнд:  

  • Зөвхөн НҮБ-ын мандаттай зочид нэвтрэх, хурал зохион байгуулах хаалттай хөх бүс
  • Монгол Улсын иргэд чөлөөтэй нэвтэрч хуралтай танилцах ногоон бүс
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл, экспо, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах хэсэг
  • Гадны улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд, ВИП зочдын авто зогсоол
  • Иргэдийн зогсоол зэргийг төлөвлөсөн.

11 дүгээр сард ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. ТЭЗҮ батлагдах шатандаа явж байна. Тус байгууламж нь гурван сарын дотор угсарч бэлэн болох учир бид НҮБ-д долоодугаар сарын 15-нд хүлээлгэж өгч, тэрнээс хойш НҮБ хамгаалалтад авч хурлыг зохион байгуулна. Ногоон бүсэд өмнө нь хоолны фестивальд ашигласан асрыг хэрэглэх зэргээр зардлаа хэмнэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 10 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11