Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ерөнхийлөгчийн нэрийг барьсан улс төр яваад байна уу?

Timesmn@gmail.com
2025/09/16

Сүүлийн үед эрх баригч намын дотоод улс төрийг дагасан үйл явдлууд нэлээд “халуурч” байна. Хөшигний ардахь үйл явдлуудтай Ерөнхийлөгчийн нэр холбоотой мэтээр ярьж, бичицгээх болов. Өөрөөр хэлбэл, “...Ерөнхийлөгч тэгсэн, ингэсэн. Улс төрийн намын дотоод асуудалд оролцож байна. МАН-ын даргад тэр хүнийг дэмжиж байна. Энэ хүнийг айлгасан” гэх мэтийн мэдээллүүд тасрахаа болив. Харин Ерөнхийлөгч хамгийн сүүлд, 2025 оны зургадугаар сарын 3-нд УИХ-ын чуулганд оролцож байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэрээр “…Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Үүнд би өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн “…Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой” гэж яриад явааг би ойлгохгүй байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө улс төрийнхөө бүх он жилүүдийг зориулсан. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэ байр сууриа байнга илэрхийлсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Саяын 126 гишүүнтэй болсон асуудал байна. Үүнийг би бүгдийг дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүх эрх мэдлээсээ татгалзсан. Бүх эрх мэдэл Засгийн газар руу шилжсэн. Үүнийг би МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн. Ерөнхий сайд, танхимдаа ажиллах сайд нараа хэнээс ч хамааралгүйгээр томилж, чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч энд ямар ч оролцоогүй болсон. Надад зөвхөн мэдэгддэг л болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай эн чацуу байдаг. Манай нөхцөлд Ерөнхийлөгч дээд танхимын үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас АТГ-ыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байлгах нь Монголын улс төр шударга ёсонд нийцэхгүй юм байна. Тэр байгууллага нь Засгийн газрынхаа бүтцэд байж, парламент нь Засгийн газраа хянадаг учраас тэнд байх нь илүү зохимжтой гэж үзэж би өөрөө хийсэн юм. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ШЕЗ-ийг байгуулаад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа шүү дээ. ШЕЗ-ийг парламент байгуулдаг болсон. Парламентын эрх мэдлийнх болсон. Ийм л Ерөнхийлөгч байгаа шүү дээ. Надад ганц зүйл байгаа нь ард түмний итгэл найдвар. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн үеэр “…Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэж би хэлсэн. Сая би өөрийнхөө нэрийн хуудсанд үүнийг албажуулж тавьсан. Манай ард түмний сонгосон сонголт бол парламент. Энэ бол бидний үнэт зүйл. Ардчиллын баталгаа бол парламент. Тийм учраас парламентын засаглалыг байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг би дэмжихгүй” гэсэн байдаг. Мөн Үндсэн хуулийн 30.1-т “…Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн тунхаглан заасан билээ. Тиймээс, ойрд “…Ерөнхийлөгчийн нэрийг барьсан улс төр яваад байна уу” гэсэн хардлага, эргэлзээ нийгэмд үүсээд байна. Ер нь бол, “…Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүний нэр усыг улс төрийн ийм явдалд хутгах нь сайн биш” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 172 (7669)


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 15 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 18 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07