Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

2025-2026 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн гэрээг цахимаар байгуулж эхэллээ

Timesmn@gmail.com
2025/08/25

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатны 109,428 хүүхдийнх цахим бүртгэлийг баталгаажуулж, хуваарилаад байна. Ингэхдээ Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БМТТ, E-Mongolia,НБГ, Нийслэлийн СӨБ-ын байгууллагууд E-Geree цахим баримт бичгийн нэгдсэн систем ашиглаж “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж байна Нийслэлийн 300 гаруй цэцэрлэгийн 110’000 гэрээг цахимаар байгуулснаар 1.260.000 ширхэг цаас, 12.600.000 литр ус, 105 нас биед хүрсэн мод хэмнэж, байгаль орчноо хамгаалах ногоон шийдэл болж байгаа юм. 

Эцэг эх, асран хамгаалагчид гэрээгээ цахимаар байгуулснаар түргэн шуурхай үйлчилгээ авч, түгжрэлд цагаа үрэхгүй хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцах зэрэг олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, дараах тавхан алхмыг хийхэд л цэцэрлэг дээр биечлэн очих шаардлагагүйгээр гэрээгээ баталгаажуулж байна.

  •  E-Mongolia системд нэвтэрч орох
  •  “Үйлчилгээ авах” гээд “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”
  •  Хүүхдийнхээ хуваарилалттай танилцаад “Гэрээ байгуулах” товч дээр дарах
  •  Гэрээгээ уншиж танилцаад, гарын үсгээ гар утасныхаа дэлгэцэн дээр зурж үүсгээд, шаардлагатай мэдээллээ бөглөх
  •  Qpay ашиглан өөрийн хүссэн сувгаар 1000₮ төгрөг төлөөд “Баталгаажуулах” товч дарна. Та хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцаж болохоор хадгалагдана.

Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар цахимаар гэрээгээ баталгаажуулж, хадгалснаар дараах давуу талыг байгууллагадаа нэвтрүүлсэн “Ногоон цэцэрлэг” болж буй юм.

  1. 400,500 хүүхдийн 3-4 хуудас гэрээ нэг бүрийг 2-3 хувь хэвлэх, хувилах шаардлагагүй, хавтаслаж хадгалах бүр ч шаардлагагүй.
  2.  Цахим системд суралцагчийнхаа гэрээг 1 товшилтоор хайж олох, баталгаажсан гэрээг татаж авах боломжтой.
  3.  Багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээ, яам, агентлагийн тушаал толилуулах, дүрэм журам зэрэг өдөр тутмын асар их бичиг цаасыг системд үүсгэж, илгээж, баталгаажуулах боломжтой.
  4. Цаасгүй цэцэрлэг, цахим хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагын эгнээнд шилжиж, байгаль орчинд ээлтэй хамт олон болох.
  5. Дараа дараагийн жилүүдэд 100 хувь цаасгүй, цахим хэрэглээг түгээж “Алсын хараа 2050”-ийн зорилтод хувь нэмрээ оруулсан түүчээлэгч байгууллага болох юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 14 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 17 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07