Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна

Timesmn@gmail.com
2025/06/05

“УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компани өрсөлдөн санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарсан. Зөвлөх баг нь ТЭЗҮ болон суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн цогц үйлчилгээ үзүүлж буй. “Духуа инженеринг ХК”-иар ахлуулсан түншлэл нь Жайкагийн 2013 онд боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж, 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Улаанбаатар метро төслийг Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17200 зорчигч тээвэрлэхээр тооцсон. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар өсөж, нийгмийн хувьд иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарсан. Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний үе шатанд 6 улсын 27 оролцогч оролцож тендерийн материал ирүүлээд байна. Тус нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төслийн санхүүжилтийн шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх зэрэг ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж байна.

                      НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29