Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов

Timesmn@gmail.com
2025/04/14

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.14) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд “Нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолоор сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны Мягмар гаригт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийхээс өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний гаргасан саналыг хүлээн авч, мэдээлэл сонсох ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан мэдэгдэв.

ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баяраагийн Рагчааг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм. Нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… Өчигдөр
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 2026/08/17
​Шууд: Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй т… 2026/08/17
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14