Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо

Timesmn@gmail.com
2025/04/07

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар парламентад шинэ гишүүдийг хүлээн авах, боловсон хүчний сургалт, хөгжил, парламентын үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оролцогчид өөрийн орны холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн үеэр шинэ үеийн парламентыг төлөвшүүлэхийн тулд УИХ-аас баталсан стратеги, үйл ажиллагааны онцлогоос танилцуулж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтуудад оролцов. Энэ хүрээнд парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ чиглэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үеэр нийт 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Эдгээрээс “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцов. Энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа.

Чуулга уулзалтад оролцогчид дэвшилтэт хандлага, хамтын санаачилгад тулгуурлан парламентын чиг үүргийг бэхжүүлэх, цаашид бүс нутгийн түншлэлийг эрчимжүүлэх хүрээнд санал нэгдэж, зөвлөлдөв. Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… Өчигдөр
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 2026/08/17
​Шууд: Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй т… 2026/08/17
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14