Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Даваабаяр: “Хакатон 2025 бол шинэ үеийн залуусын хүчээр хүнсний салбарт бодит өөрчлөлт хийх нэг боломж юм

Timesmn@gmail.com
2025/03/25

Hackathon 2025 – Хамтран зохион байгуулагчтай уулзлаа.

Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дата ба инновацид суурилсан шилдэг шийдлүүдийг тодруулах зорилготой “HACKATHON 2025” тэмцээн үргэлжилж байна.

Энэ удаад бид хакатоны гол хамтран зохион байгуулагчдын нэг, UGC Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Д.Даваабаяртай уулзаж, уг тэмцээний ач холбогдол, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

          “Энэ бол зөвхөн тэмцээн биш — энэ бол шинэ үеийн залуусын хүчээр хүнсний салбарт бодит өөрчлөлт хийх боломж юм” хэмээн Д.Даваабаяр онцоллоо.

-Хакатон 2025 тэмцээний үйл ажиллагаа эхлээд явж байна. Ямар байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа вэ? Шалгаруулалтын талаар товч мэдээлэл өгөөч ?

Нийслэлийн Бизнес инновацын газар, Хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний Магнафлок ХХК, Дижитал Маркетингийн Юу Жи Си Глобал Партнерс ХХК-тай хамтран “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх”, “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”, “СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн  тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” гэсэн 3 сэдвийн хүрээнд шинэлэг инновацын төслийг сонгон шалгаруулна.

Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд стартапууд, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох боломжтой. Ганцаарчилсан бүртгэлд хамрагдсан залуусыг зорилго болон чадвар дээр нь үндэслэн, гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм. 

Шалгаруулалт 3 үе шатаас бүрдэнэ. Бүртгэл 2025.03.17-23 өдрүүдэд явагдсан. II шатанд багуудын материалуудтай танилцаад шилдэг 10 багийг шалгаруулна. Энэ багууд салбарын туршлагатай менторуудтай хамтран ажиллах юм. III шат буюу эцсийн шалгаруулалт 2025.03.29-нд болно.

Шагналын сан 9 сая төгрөг бөгөөд дээр дурьдсан гурван сэдэв тус бүр 3 сая төгрөгний шагналтай юм.


-Тэмцээний сэдвийн хувьд хүнсний салбарын эргэн тойрон дах асуудлуудыг хөндөж байгаа нь анхаарал татлаа. Маш чухал сэдэв сонгож авсан байна.

 Хүнсний салбар, газар тариалан, дунд сургуулийн хүүхдүүдийн хоолны хүнсний ногооны нийлүүлэлт гэх мэт олон асуудлууд хөндөгдөнө. Хүнсний салбарын мэргэжилтнүүд, судлаачид, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг урьж оролцуулаад датанд суурьлаад энэ салбарт ямар асуудлууд тулгарч байгааг тодорхойлж, тодорхой шийдлүүд санал болгох юм. Ингэхдээ инноваци шингээсэн, тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой байх шаардлагатай юм. Манайд нарийн ногоо гаднаас их орж ирж байна. Гэтэл дотооддоо хэрхэн хангаж болох вэ , яаж тариалах вэ, ямар боломжууд байна вэ? гэх мэт.

Сонирхуулахад Элон Маскийн дүү контейнер хаус дотор нарийн ногоог услагааны системийг нь шийдээд тариалж байгаа жишээ байна. Энэ мэтчилэн орчин үеийн инноваци шингэсэн санаануудыг гаргаж ирж, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй сонирхолтой сайн туршлагыг судлаж, нэвтрүүлэх хэрэгтэй байна.

 -Хакатон бол оюутан залуучуудыг татан оролцуулдаг томоохон тэмцээн. Тус тэмцээнээс ямар үр дүн гарна гэсэн хүлээлт байна вэ?

-Мэргэжлээрээ сурч байгаа, ажиллаж байгаа залуус тухайн салбарынхаа тухай судалгаа хийж, тухайн дата мэдээлэл дээр үндэслээд өөрсдийн шийдлийг боловсруулах боломж нь илүү ойр дөхөм байдаг.

Багуудын хувьд ХААИС, Үйлдвэрлэл технологийн сургууль гэх зэрэг их дээд сургуулиудаас оролцож байгаа. 

Тэмцээний гол зорилго нь хүнсний салбарт ямар асуудлууд байна гэдгийг цахим орчноор дамжуулж, хүмүүст хүргэх таниулах, залуучууд маань үүн дээр ямар шийдэл санал болгож байгааг гаргаж ирэх юм.

Тухайлбал хүнсний маш их хэмжээний  хог хаягдал гарч байна. Дахин боловсруулах боломж байна уу, шийдэл нь юу вэ? гэх мэт.

 Тус тэмцээнээс гарсан шийдлүүд, санал санаачлагыг бодлогын хувьд дэмжих, бодит ажил болгоход зохион байгуулагчдын зүгээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

Ер нь хакатон бол Монгол Улсын Засгийн газраас 2050 он хүртэл баримтлах гол бодлого, чиглэлийн хүрээнд хийгдэж байгаа гэж ойлгож болно. 

 Зохион байгуулагч HUB innovation төв дээр гэхэд олон старт ап компаниуд бойжиж байдаг. Оролцогчид энд бизнесээ эхлүүлээд, бүтээгдэхүүнээ хөгжүүлээд зах зээлд нийлүүлэх шатыг хүртэл дэмждэг учраас энэ салбарт өөрсдийн гаргасан санааг бизнес болгох боломжтой.

Хакатонд  гарч ирж байгаа санаа шийдлүүд өргөн цар хүрээтэй олон нийтэд, нийгэмд нөлөөлөх нөлөөл өндөр байгаасай гэж хүсэж байна.

 Монгол Улс газар тариалангийн маш том нөөцтэй. Хөрсний бордоо, органик хог хаягдыг хэрхэн боловсруулах вэ гээд маш өргөн асуудлууд тулгарч байгаа. Асуудал байгаа нь ойлгомжтой, одоо шийдэл хэрэгтэй. Ингэхийн тулд энэ салбарын залуучууд өөрсдийн ур чадвар, мэдлэгээ дайчлаад оролцож байгаа.

Залуучуудын цаг хугацаа, хөдөлмөрөө гаргаж хийсэн ажлуудыг бодит ажил болгох, салбарын бодлогод тусгана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Бизнес инновацын газар зохион байгуулагчийн хувьд хакатоноос гарч буй шийдлүүд, үр дүн, тайлан мэдээг цааш нь холбогдох яам, байгууллагуудад хүргэж ажиллана.  

 Энэ 4 дүгээр сард “Эрүүл хүн-эрүүл хүнс” гэсэн томоохон арга хэмжээ зохион байгуулагдана. Хакатон 2025-д шалгарсан багуудтайгаа хамтарч ажиллаад явах байхаа.

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦӨЛЖИЛТИЙН 87% ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 5 цагийн өмнө
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… Өчигдөр
НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО 2025/12/05
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн … 2025/12/04
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал ө… 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ... 2025/12/03
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ… 2025/12/03
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2025/12/03
Гурван өдрийн турш үргэлжилнэ 2025/12/03
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэ… 2025/12/03
​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэ… 2025/12/02
Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг уриалж байна 2025/12/02
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монго… 2025/12/02
Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна 2025/12/02
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил … 2025/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улс… 2025/12/01
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлг… 2025/12/01
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭ… 2025/11/29
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ 2025/11/28
COP17 Бэлчээр, хээрийн экосистем дэлхийн эх газрын 50%-ийг бүрдүүлдэг.… 2025/11/28