Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Timesmn@gmail.com
2025/11/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд 2,508 м2, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна. 

Мөн Голланд Улсаас майонез, кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам, майонез, кетчупийг уутанд савлах машин зэргийг авчээ. 

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд  8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая ширхэг болж өсжээ. Мөн борлуулалтын орлого нь 35 хувиар өсөхөөр байна.  

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Очир дагинас” компани хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Очирдагинас” ХХК 2005 оноос дөрвөн хүнтэй, өрхийн бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Өдгөө 156 ажилтантай, өдөрт 50 тн, жилд 13.0 мян.тн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн гурав, хөрөнгө оруулалтын 4.8 тэрбум төгрөгийн зээл авч нөөшилсөн бүтээгдэхүүний болон анхан шатны мах боловсруулах хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.  

Мөн тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, энэ онд 44 сая төгрөг авсан бол  ирэх онд 133 сая төгрөг буцаан авах юм.

Зээл авснаар үйлдвэрлэл болон хөргөлттэй зоорийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, өдөрт 35-40 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон тухай компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа.

2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн  бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болж нэмжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтын төлөө хүчин зүтгэж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Үүний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болсны зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 1,000 гаруйгаар нэмэгдсэн.

Дээрх хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 16 цагийн өмнө
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 17 цагийн өмнө
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… Өчигдөр
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… Өчигдөр
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна Өчигдөр
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/04/03
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ… 2026/04/02
ЭНЭ ОНД 30, 40 НАСНЫ 20 МЯНГАН ЭМЭГТЭЙГ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС ИЛРҮҮЛЭХ… 2026/04/02