Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

МАН: Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй

Timesmn@gmail.com
2025/03/18

МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Төсвийн тодотгол хийх хэмжээний нөхцөл байдал хараахан үүсээгүй  байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай" гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Эхний хоёр сарын байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл хэвийн байна. Төсвийн орлогын гүйцэтгэл эхний хоёр сарын байдлаар 11 хувь буюу 4.1 их наяд төгрөгийн орлого орсон. Төлөвлөгөөт орлогынхоо 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдсөн төсвийн бүх хөрөнгө оруулалт, урсгал зардал, санхүүжилтээ бүгдийг аваад хэвийн явж байна. Төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Төсвийн тодотгол хийхэд таван нөхцөл байдаг. Эдгээр таван нөхцөлөөс аль нэг нь бий болбол Засгийн газар төсөвт тодотгол хийх хууль өргөн бариад УИХ хэлэлцэх эрх үүсдэг. Одоогоор ийм нөхцөл үүсээгүй.Түүхий эдүүдээс нүүрсний үнэ унаснаас бусад алт зэс, төмрийн хүдрийн үнэ боломжийн, бидний тооцоолсноос ч өндөр байна. Жишээлбэл, төсөвт алтны үнийг 1850 ам.доллароор авсан,3000 ам.доллар хүрсэн. Зэсийг төсөвт 7500 ам.доллароор авсан 9800 ам.долларт хүрсэн. Төмрийн хүдэр бидний тооцоолсноос хавьгүй өндөр үнэтэй байна. Нүүрсний үнэ дунджаар 80 орчим ам.доллар байна. Хэрвээ бүтэн жил нүүрсний үнэ 80 ам.доллар дээр байгаад Засгийн газар зардал, хөрөнгө оруулалт дээр хэмнэлт гаргахгүй, хөрөнгө оруулалтаа эрэмбэлэхгүй орлого талдаа экспорт нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байлаа гэхэд нийтдээ жилийн эцэс рүү 1.5 голчтой төсвийн алдагдал үүсэхээр байгаа. Төсвийн хуульд зааснаар төсвийн алдагдал ДНБ -ийн 3 хувьд хүрсэн нөхцөлд орлогоос шалтгаалсан тодотгол хийх нөхцөл үүснэ гэж заасан байгаа. Хамгийн муу тооцооллоор 1.5 хувийн алдагдал үүснэ. Тэгэхээр жилийн хагаст орлогоос хамарсан тодотгол хийх нөхцөл үүсэхгүй.

Засгийн газар зүгээр хараад сууна гэж байхгүй. Экспортыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлүүдээ эрэмбэлэх зэрэг дээр алхмаа тааруулаад арга хэмжээ авна. Төсвийн алдагдлыг аль болох бууруулах тал дээр бүх нөөц боломжоо дайчилж ажиллана. Мөн энэ оны эхний хоёр сард 10.3 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсноос 11.5 сая тонныг экспортолсон. Зэс  800 мянган тонныг экспортлох байсан бол 831 мянган тонныг экспортолсон. Төмрийн хүдэр төлөвлөсөн хэмжээндээ экспортлогдоод явж байна. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг ажилдаа шуурхай ороод явж байна. Намрын чуулган маань үр дүнтэй, томоохон мега төслүүдийг амжилттай хөдөлгөсөн сайн чуулган болж чадсан. Үүний үр дүнд “Орано”-гийн төсөл хөдлөхөөр болсон.

Гашуун сухайт Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хөдөлгөх гэрээ хэлцлүүд амжилттай хийгдсэн. Засгийн газар хэлэлцээрийг соёрхон батлуулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ гэрээн дотор нүүрсний экспортын биет хэмжээг таван сая тонноор нэмэгдүүлэх заалт байгаа.  Маш чухал заалт.  Нүүрсний үнэ унаж байгаа үед түүнийг нөхөх боломж гарч ирж байгаа” гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 49 (7545)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25