Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НҮБ Энх тайвны хоёр тогтоол баталлаа

Timesmn@gmail.com
2025/02/26

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос-Украины асуудлаар нэг өдөр хоёр өөр тогтоолыг хэлэлцлээ. Украин улс болон Европын холбооноос санаачилсан эхний тогтоолыг батлахад 93 улс дэмжсэн санал өгсөн бол 65 улс түдгэлзэж, АНУ, ОХУ зэрэг 18 улс эсэргүүцсэн санал өгчээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын богино хугацаанд боловсруулан өргөн барьсан хоёр дахь тогтоолыг Ерөнхий Ассамблей эхлээд хүлээн авсангүй. Учир нь уг тогтоолд ОХУ-Украины “мөргөлдөөн” хэмээн нэрлэснээс гадна Оросын цэргүүдийн эзлэн авсан Украины нутаг дэвсгэрийн талаар, ОХУ-ыг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг, мөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх шаардлагатай байгааг дурдаагүй байв. Тиймээс Европын орнууд санал гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тогтоолд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, “шударга энх тайван”-д хүрэх тухай заалтыг заавал нэмж оруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснээр нэмэлт өөрчлөлт оруулж тогтоолын төслийг Ерөнхий Ассамблей дахин хэлэлцэж баталжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг 93 улс дэмжиж, АНУ, Израил, Хойд Солонгос тэргүүтэй найман улс татгалзсан бол 73 түдгэлзсэн санал өгснөөр батлагджээ. Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дэлхийн улс орнуудын гол үзэл бодлын илэрхийлэл гэж үздэг. Харин Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг заавал дагаж мөрдөх ёстой хэмээн үздэг. Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын танилцуулсан “Энх тайванд хүрэх зам” гэх нэртэй тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаас ОХУ, АНУ, БНХАУ зэрэг 10 гишүүн улс дэмжжээ.

АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Дороти Камилл Шеа АНУ-ын тогтоолыг “Энгийн мөртлөө түүхэн мэдэгдэл. Энэ бол зөвхөн урагшаа харсан мэдэгдэл” хэмээн тодорхойлжээ. Гурван жилийн өмнө Орос Украин руу түрэмгийлснээс хойш Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох ОХУ-аас шалтгаалан Аюулгүйн зөвлөл үндсэндээ мухардалд орчихоод байсан гэж хэлж болно. Тийм ч учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблей дайны тухай хэлэлцэх гол тавцан болоод байсан. Гэвч Ерөнхий Ассамблейн тогтоолыг гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7535)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25