Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Стратегийн орд “энд”, үүсмэл орд “тэнд” шүү

Timesmn@gmail.com
2025/02/14

Ордууд тойрсон улс төр бизнесийнхний зөрчил он дамнаад үргэлжилж байна. Үүний учир шалтгаан нь Тавантолгойн ордтой, тодруулбал, Гашуунсухайт-Ганцмодны хил холболттой холбогдоно. Энэ холболтын гэрээнд Засгийн газрын сайд нар өнөөдөр Хятадын Харбинд гарын үсэг зурна. Ингэснээр энэ “үл ойлголцол” дуусах уу.

Уг нь хуульд зааснаар, төр хийгээд орд эзэмшигчид хоорондоо ингэтэл зөрчилдөх хэрэггүй л санж.

УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 6.2-т “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлтийг хийсэн.

Үүнийг хэрэгжүүлэх зорилго бүхий Үндэсний баялгийн сангийн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард баталж гаргасан. Тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үндэсний баялгийн сангийн гол эх үүсвэр нь стратегийн ордууд байхаар хуульчилсан байдаг.

Үндсэн хууль болоод Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ийм тодорхой заажээ. Гэсэн атал асар зөрүүтэй, цуурхал ч байж болох хоёр ойлголт нийгэмд түгээд байна.

Нэгдүгээрт, “Нөөц ихтэй бүх ордыг Үндэсний баялгийн санд авах юм байна”, хоёрдугаарт, “Үндэсний баялгийн санд үүсмэл ордуудыг ч хураана” гээд байгаа юм.

Гэтэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн хуульд, “Зөвхөн стратегийн ордууд хамаарах” тухай л заасан. Ингэхээр УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд “нэрлэсэн” 15, сүүлд 2015 онд нэмсэн нэг, нийтдээ 16 ордын тухай яригдаж таарна. Түүнчлэн тэдгээртэй холбоотой үүсмэл ордууд энд хамаарахгүй юм байна.

Учир юу гэвэл, стратегийн орд, үүсмэл орд хоёр шал тусдаа хоёр ойлголт юм. Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Харин үүсмэл орд нь уурхай ашиглах явцад гарч байгаа бүтээгдэхүүнээс үүсдэг. Тэгээд бас тусдаа хуулиар зохицуулагддаг.

Ер нь бол, олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээн, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг тусад нь хадгалдаг. Эдгээрийг ирээдүйд ашиглах боломжтой тул уурхайн нөхөн сэргээлт бүрэн хийлгүй үлдээснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд уурхайн дэргэд үүссэн овоолгыг дахин ашиглах зорилгоор 2016 онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулж шийдсэн. Тухайлбал, уг хуулийн 4.1.27-д “Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Мөн 4.1.28-д “Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэж заасан. Энэ хуулийн дагуу манай улсад нийтдээ 31 үүсмэл орд байдгаас 25 нь алтны үүсмэл орд “үүсээд” байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн орд “эндэх”, үүсмэл орд “тэндэх” асуудал гэсэн үг.

Үүнийг энгийнээр хэлэхэд, стратегийн ордоос олборлоод борлуулсан орлого Үндэсний баялгийн санд орно. Харин тэр борлуулалтад тэнцэлгүй, ялгаад орхисон хүдэр, овоолго нь үүсмэл орд болно. Товчхондоо, ийм учиртай.

Түүнээс гадна, “Том орд бүрийг толгой дараалан хураана” гээд байгаа дээр ч Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болох ордууд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, бас УИХ-ын тогтоолоор зарласан ордуудын хүрээнд л яригдах юм байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25