Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Timesmn@gmail.com
2025/02/11

Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгчээ. Гэтэл, ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн байна. Баримт нь ил болов. Дагаад маш олон асуулт гарч байх шиг байна.

Нэгдүгээрт, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ яагаад УИХ-аар ч, Засгийн газраар ч хэлэлцүүлээгүй вэ.

Хоёрдугаарт, Яагаад ганцхан Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад стратегийн ордыг шилжүүлсэн бэ.

Ингэж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ байтугай Засгийн газар нь ч шийдвэр гаргалгүйгээр стратегийн ордыг хувьд шилжүүлсэн юм байна.

Энэ утгаараа, 2007-2008 онд өрнөсөн Засгийн газрын ажлын хэсэг, “Энержи ресурс” ХХК-ийнхны хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Цаашлаад, тэр дагуу гэрээ байгуулахдаа тус компанид Ухаа худагийн лицензийг үлдээсэн нь ч асуудалтай болоод ирэв.

Тэгэхээр цаашид, Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаахудагийн лицензийг буцааж 100 хувь аваад, нэмээд өнгөрсөн 17 жилийн туршид энэ ордоос олдох байсан ашгийг нэхэмжлэх ёстой болж байгаа аж.

Товчхондоо, эхний ээлжинд “Энержи ресурс” ХХК-д байгаа Ухаахудагийн лицензийг цуцалж, араас нь зарим арга хэмжээг авах талаар яригдаад эхэллээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… Өчигдөр
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 2026/08/17
​Шууд: Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй т… 2026/08/17
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14