Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна

Timesmn@gmail.com
2024/12/13

МУИС ШУС УЗУС тэнхим, Төвөд хэлт уран зохиол судлалын профессорын семинар цувралаар хийж энэ чиглэлээр судалгаа хийж буй докторантуудынхаа судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол байдаг ба дээрх орнуудын хэл соёлын нөлөө их байдаг.  Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол ч үлэмж байдаг хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Тиймээс арвин баялаг судалгааны эх хэрэглэгдэхүүнтэй, сонирхолтой судалгааны сэдэв, чиглэл, мөн өгөөж ихтэй үр дүн гарсан судалгаанууд хийж байгаа нь дамжиггүй. Төвөд хэлт уран зохиолын профессорын семинарт танилцуулж буй судалгаануудыг сонирхуулахад 


 ~ Доктор (ph.d) Ягааны Ганзаяагийн "Энэтхэг, төвөд, монголын уран зохиол дахь хишиг даллагын зохиолууд" ~ Доктор П.Нямлхагвын "Зава Дамдин гавж Лувсандаяны яруу найргийн туурвил зүйн онцлог"

 ~ докторант М.Ууганбаярын "Монголын төвөд хэлт уран зохиол дах Захиа бичгийн уран зохиолын уламжлал, гол төлөөлөгчид дурсгалууд" ~ докторант Д.Мөнх-Отгоны Ноён хутагт Данзанравжаагийн төвөд, “Монгол хоёр хэлээр уламжлагдан ирсэн дурсгалууд” 

~ докторант Б.Оюунбилэг "Жамьянгаравын намтар уран бүтээлийн судалгаа" ~ докторант М.Ганхуяг "Монголын төвөд хэлт уран зохиол дахь орон хийдийн магтаал" 

~ докторант HUSILE (БНХАУ) /Хүсэл/ “Монголын төвөд хэлт уран зохиол дах Зам явахын уран зохиолын уламжлал, дурсгалууд”  гэх мэт маш сонирхолтой сэдвүүдээр хийсэн судалгаануудыг хэлэлцсэн байна.

 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам МУИС-ийн УЗУС докторант М.Ганхуягийн судалгааны ажил л гэхэд Энэтхэгийн уран үран дахь “Их найман орны суваргын магтаал”, Төвөдийн уран зохиол дахь "Тас цогцолсон уулын магтаал яруу дуун эгшиг", Монголын уран зохиол дахь “Тутарга цогцолсон насан арвидах өлзийт орон, хийдийн магтаал”, “Гандантэгчэнлин хийдийг магтсан магтаал” зэрэг олон арван мэргэдийн зохиол бүтээлээр уламжлагдан Номт гурван улсын соёл утга зохиолд дэлгэрч ирснийг судалсан бүтээл хэмээн эрдэм шинжилгээний удирдагч доктор Х.Сүглэгмаа өгүүлсэн байна.  Харин Өвөрмонголоос ирж судалгаа хийж буй докторант Хүслийн сэдэв бол манай Сэтгүүл зүйн бичлэгийн нэг томоохон төрөл зүйл Аян замын тэмдэглэлийн уламжлалын судалгаа юм байна. 


“Зам явахын уран зохиол бол монгол хэлээр “Аян замын тэмдэглэл”, төвөд хэлэнд ཡུལ་སྐོར་ཟིན་ཐོའི་རྩོམ་རིག нэрийн дор хөгжиж ирсэн, баримтат уран сайхны зохиолын өвөрмөц нэгэн төрөл юм” мөн профессор Х.Сүглэгмаа тодорхойлжээ. Монголын төвөд хэлт уран зохиолын үе үеийн төлөөлөгчид Цахар гэвш Лувсанчүлтэм, Хөх нуурын Ишбалжир, Өндөр гэгээн Занабазар, ноён хутагт Данзаравжаа бурхны шашны нэрт зүтгэлтэн Агваандоржиев нарын бүтээлүүдээс гадна, бидний сайн мэдэх ХХ зууны уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдорж. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Л.Түдэв нарын бүтээлд энэ чиглэлийн зохиолууд хэрхэн уламжлагдан ирснийг судалсан ажээ.  Энэхүү цуврал семинарт цаашдаа докторант “Монголчуудын галын тахилгын төвөд монгол сурвалж бичгийн судалгаа ”, “Сагансэцэний намтар уран бүтээлийн судалгаа”, “”Ордосын Хишигбатын “Монголын нууц товчооны онцлог шинж””, “Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжалцаны зохиолуудын сурвалж бичгийн судалгаа”, “Хөхнуурын Ишбалжирын төвөд хэлээр туурвисан уран зохиолын судалгаа” зэрэг сонирхотой судалгаануудын үр дүнг хэлэлцүүлэх юм байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 2026/06/26
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 2026/06/25
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 2026/06/25