Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хоёр Ерөнхийлөгчийн дэмжсэн төмөр замын хэлэлцээрийн төслийг “Энержи ресурс” бэлдэж өгсөн үү

Timesmn@gmail.com
2024/12/13

Хятадын “Шеньхуа” групп, Хятадын хөгжлийн банк, Монгол-Хятадын хамтарсан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн удирдлагууд 2014 оны наймдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Ерөнхийлөгч нарыг дэргэдээ зогсоож байгаад “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байдаг.

Энэ хэлэлцээрийн өмнө хойно, ил далд өрнөсөн үйл явдал өдгөө сөхөгдөж эхлээд байгаа юм. Эх сурвалжуудын хэлж, бичээд байгаагаар бол дээрх хэлэлцээр 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын “Шеньхуа групп корпораци”-ийн захирлуудын зөвлөлийн дарга, Монголын “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Энержи ресурс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, “Тавантолгой” ХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга нарын Бээжинд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлажээ

Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”,  “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна. Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.

Тэгвэл өдгөө дээрх ерөнхий хэлэл­цээрийг хууль хяналтынхан ч сонир­хож эхэлсэн талаар бид өмнө нь мэ­дээл­­сэн. Анхны гүйцэтгэх захирал Хөхөөгийн Ганболдыг шалгаж байгаа аж.

Юутай ч уг хэлэлцээрийн төслийг Засгийн газар буюу ЗТЯ, эсвэл “Гашуунсухайт төмөр зам” ХХК боловсруулаагүй бололтой. Учир нь “…Энэ хэлэлцээрийн төслийг “Энержи ресурс”-ийн нэг хүн “Гашуунсухайт төмөр зам” ХХК дээр барьж очсон. Тэр төслийг нь “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг гүйцэтгэх удирдлагууд авч яваад дэмжүүлсэн” гэх мэдээлэл яригдаж байна. Арван жилийн өмнөх энэ ерөнхий хэлэлцээрийн эргэн тойрныг “ухсан” үйл явдал нэлээд ширүүхэн үргэлжлэх бололтой.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж б… 2026/05/27
​АТГ: “Соёл” хүүхдийн зусланг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн г… 2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2… 2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/26
ҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам т… 2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ 2026/05/26
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг тү… 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын… 2026/05/25
Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заал… 2026/05/25
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурс… 2026/05/22
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт бо… 2026/05/22