Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

URGANA БРЭНД ОЛОН УЛСЫН ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Timesmn@gmail.com
2024/12/02

Эх орондоо импортын бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлох гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бодис үйлдвэрлэгч Та бүгдийн танил “URGANA” брэнд үйлдвэрлэгч “Юргана индастри” ХХК олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Органик эко тодотголтой “URGANA” бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсэн баталгаажилтыг Австрали Улсын “JAS ANZ” итгэмжлэлийн байгууллагын “ACE REGISTRAR” компаниар гүйцэтгүүлсэн ба баталгаажилтын дүгнэлтийн дагуу “Юргана индастри” ХХК олон улсын чанарын гэрчилгээгээ гардан авлаа. Түүнчлэн байгууллагын хэмжээнд ISO 9001:2015 стандарт бүхий чанарын тогтолцоог бүхэлд нь нэвтрүүлэхэд дотоодын зөвлөх үйлчилгээний “Уай эс консалтинг” ХХК хамтран ажилласан байна. 

Олон улсын стандартыг “ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлснээр Монголын хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын үндэсний чадамж дээшлэх төдийгүй дотоодын “URGANA” 56 нэр төрлийн бүтээгдэхүүн гадаад зах зээлийн шалгуурт өрсөлдөх боломж нэг шатлалаар ахих үзүүлэлт болно. “ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК “Жижиг, дунд бизнесийн салбарт ISO стандарт нэвтрүүлэх” ХАС банкнаас зарласан хөтөлбөрт хамрагдснаар “URGANA” бүтээгдэхүүний чанар тогтмол сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх чанар-менежментийн тогтолцоо амжилттай нутагших юм.

“ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК-ийн менежментийн баг, удирдлагын зүгээс ХАС банкны хөтөлбөр хэрэгжүүлэгч төслийн багийн гишүүд, зөвлөх үйлчилгээний компанийн хамт олонд талархалаа дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх нөр их үйлсэд тань өндөр амжилтыг хүсэе.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН БҮСЭД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шил… 5 цагийн өмнө
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07