Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ

Timesmn@gmail.com
2024/11/29

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Уулзалтаар:

  • УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо,
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн ажлын үр дүн,
  • Хүнсний хангамжийн салбарын хүний нөөц, судалгаа, шинжилгээ болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
  • Улсын хилээр нэвтрэх хүнсний бараа, бүтээгдэхүүний хяналт,
  • Пестицидийн хэрэглээ, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх юм.

Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэр бээр, УИХ-ын 36 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэж, илүү идэвхтэй ажиллахыг хүслээ.

Цаашид хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг  хөдөрмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, ажиллагсад давтан суралцах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэл, удирдлагын нэгдсэн цахим сан, тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах шаардлагатайг хэллээ.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулах гэрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг шалгуур үзүүлэлтийн хамт жил бүр тусган,  орон нутагтаа хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүнг үнэлж, хангалтгүй бол хариуцлага тооцдог байх нь зөв гэж үздэгээ хэлэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн хоёр жилд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээлийг 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон.

Нийт зээлийн 62 орчим хувийг хүнсний боловсруулах болон сав, баглаа боодол, 30 хувийг газар тариалан, найман хувийг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгожээ.

Үүний дүнд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтад орж, өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангаж чадсан юм.

Өндөгний үйлдвэрлэл 7.9 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 3.4 хувь, хүнсний ногооных төрлөөс хамаарч 7.7-20.9 хувь, гурилан бүтээгдэхүүнийх 1.2 хувиар өсөж, импорт буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… 13 цагийн өмнө
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… 14 цагийн өмнө
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… 17 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … Өчигдөр
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ Өчигдөр
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж б… 2026/05/27
​АТГ: “Соёл” хүүхдийн зусланг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн г… 2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2… 2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/26
ҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам т… 2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ 2026/05/26
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг тү… 2026/05/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026/05/25