Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна

Timesmn@gmail.com
2024/10/09

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна. Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн  төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлсэн юм. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.

Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.

ТӨСӨЛД ХАМРАГДАЖ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ДүүрэгХамрагдсан сургуульДундаж тоо
БагаСуурьБүрэн дндНИЙТ ХҮҮХЭД

1

Хан-Уул

7-р сургууль

0

1392

637

2029

2

Хан-Уул

89-р сургууль

2220

 

 

2220

3

Хан-Уул

161-р сургууль

650

450

 

1100

4

Баянзүрх

132-р сургууль

348

 

 

348

5

Баянзүрх

137-р сургууль

676

 

 

676

6

Баянзүрх

147-р сургууль

1203

620

 

1823

7

Баянгол

141-р сургууль

2494

1132

 

3626

8

Сүхбаатар

16-р сургууль

1350

989

 

2339

9

Чингэлтэй

57-р сургууль

685

499

 

1184

10

Чингэлтэй

17-р сургууль

795

650

 

1445

11

Сонгинохайрхан

151-р сургууль

604

315

 

919

12

Сонгинохайрхан

413-р сургууль

760

371

 

1131

НИЙТ18840

                   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 19 цагийн өмнө
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 22 цагийн өмнө
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04