Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ

Timesmn@gmail.com
2024/09/13

Хөдөө аж ахуйн хаягдал нь их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж, экологид сөргөөр нөлөөлдөг. Өнөөдрийн тооцоогоор нүүрстөрөгчийн ялгарлын коэффициент нь дэлхийн хэмжээний улс оронд ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдээс 15 дахин илүү ялгарал үүсгэж байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн гол шалтгаан болдог. Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын ажил Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжиж байна.

 Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм

Төслийн судлаач, магистр Д.Тэргэл “Миний хувьд БНСУ-ын Гёнсан их сургуулийг биохимийн мэргэжлээр төгссөн. Солонгост хог хаягдал өрх айлын хаалганаас гарахдаа л ангилагдсан байдаг. Нийт айл өрхийнх нь 98 хувь нь хогоо ангилан ялгаж хаядаг. Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм. Тиймээс хогоо ангилан ялгаж сурах дадал хэвшлийг хүн бүр, өрх айл болгон өөртөө суулгах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл цаашаа амжилттай үргэлжилнэ. Үүнд иргэдийн оролцоо маш чухал.

Хархорин суманд нийтлэг хаягдсан дөрвөн төрлийн хог буюу үхэр, гахайн ялгадас, хүнсний хаягдал, цэвэрлэх байгууламжаас гардаг өөх тосыг судалж шинжлээд энерги үүсэлтийг тодорхойлж үзлээ. Хархорин сум нь олон айл өрхтэй, ресторан, зоогийн газар ихтэй учраас өөх тосны хаягдал их гардаг. Энэ өөх тосны хаягдал цэвэрлэх байгууламжид хүргэгдэж, бохир ус цэвэрлэх процессыг муутгадаг учраас заавал ялгаж авдаг. Өөх тосноос метан хий маш их ялгарна. Нэг кг өөх тосноос 800 литр метан үүсэх боломжтой. Хэрэв нэг тонн өөх тосыг биотехнологийн аргаар боловсруулах юм бол 308 метр.куб метан хий үүсэж, 1653 кг нүүрс төрөгчийн давхар ислийг хэмнэх буюу агаар орчинд ялгаруулахгүй байх боломжтой” гэсэн юм.

 Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй

 МУИС-ийн судлаач багш нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хархорин сум нь Орхоны хөндийн бүс нутагт оршдог аялал жуулчлалын төв төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн зорчих хөдөлгөөн дамжин өнгөрдөг учраас органик хог хаягдал ихээр ялгаруулдаг аж.

Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй. Үүнийг тэжээл, энерги болгон ашиглах боломжтой. Тиймээс органик хог хаягдлыг багасгах, хөдөө орон нутгийн хөгжлийн эх үүсвэр болсон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, хог хаягдлыг зөв зохистой боловсруулж, экологийн бохирдлыг багасган бэлчээрээ хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.

Франц Улсын иргэн Дидье Буссьер зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн туршиж байгаа юм. Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг объектыг халааж байна. Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм. Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байгаа юм. Энэхүү сум 20-22 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд дийлэнх нь дахин ашиглаж болохуйц органик хаягдал байна. Тиймээс Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргаж, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авах боломжтойг тогтоосон байна. 

Б.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 16 цагийн өмнө
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… Өчигдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… Өчигдөр
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна Өчигдөр
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29
"Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны 10-р сарын 16–22-ны өдр… 2026/09/29
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/29
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал 2026/09/28
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2026/09/25
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/24